Засгийн газар ойн асуудал хариуцсан агентлаг байгууллаа

2022/07/06

Өчигдөр буюу долоодугаар сарын 5-нд засгийн газрын ээлжит хуралдаан болжээ 

Тус хуралдаанаар ойн агентлаг байгуулах болж, үүнтэй холбогдуулан 38 хүний орон тоотой ажиллуулах шийдвэр гарсан байна. 

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургаадугаар сард батлагдаж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон байна.

Ойн газар нь Монгол Улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоох, түүний хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойн талаарх мэдээллээр Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага болж үйл ажиллагаа явуулах аж. 

Эх сурвалж: Засгийн газрын хуралдаан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/07/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах