АТГ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг зургаан тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй, 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эзэмшил газартай гэж мэдүүлжээ.
Тэрбээр гурван нийтийн, гурван үйлчилгээний зориулалттай орон сууцтай, нэг авто зогсоолтой бөгөөд бүгд 6.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Түүний нийт орлого 113 сая төгрөг, гэр бүлийнх нь нийт орлого 67.7 сая төгрөг.
Түүнд "Toyota, LEXUS RX330, Toyota, Land Cruiser 200" зэрэг машин байдгаас тэдгээр нь нийт 232 сая төгрөгийн үнэтэй аж. Мөн түүнчлэн тэрбээр 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1500м2 эзэмшил газартай, 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Хадгаламжиндаа 37.1 сая төгрөгтэй. Аль нэг дотоодын банкинд 644.3 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдсан байна.
Б. Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.19
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах