ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалсан болон орж ажилласан ажлын хэсгийн тоогоороо тэргүүлжээ

2022/07/18

УИХ болон Засгийн газрын гишүүд Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ, засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилладаг.

Тэгвэл өнгөрсөн сард гаргасан судалгаагаар тус чиглэлээр хамгийн идэвхтэй ажилласан гишүүнээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодорч, бусдыгаа тэргүүлжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нийтдээ 53 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна.

Тодруулбал, УИХ-ын тогтоолын дагуу нэг, Засгийн газрын тогтоолын дагуу 14, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу гурав, Ерөнхий сайдын захирамжийн дагуу 33 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллажээ.

Үүнээс 11 ажлын хэсгийн ажил дуусгавар болсон тул ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өдгөө 42 ажлын хэсэгт ажиллаж байгаа аж.

Тухайлбал, тэрбээр
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо
• Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөл
• Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй, төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
• Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл
• Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох ажлын хэсэг
• Авлигалын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг
• Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий ажлын хэсэг
• Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаа хангах үүрэг бүхий ажлын хэсэг
• Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар ажиллаж байна.

Дээрх ажлын хэсгүүд өнөөдрийн байдлаар хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тодорхой үр дүнд хүрээд байгаа аж.

Тухайлбал, “Оюу толгой”-н ажлын хэсэг Монгол Улсын төлөх өрийг тэглүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа билээ.

Цаашид баяжмалыг боловсруулж, бүтээгдэхүүн болгон гаргах, шинээр барих цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн, Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг нүүрс тээврийг эхлүүлж, хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах чиглэлээр зарим төрлийн туршилт хийж эхэлжээ.

Мөн нүүрсний задгай тээврийг эхлүүлсэн бөгөөд цаашид дотоодын тээврийн жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.107
    2022/07/19

    Ийм залуус олон болоосой. Мэдлэг боловсрол гэдэг чинь энэ шүү дээ. Залуу хүн эрч хүчтэй байна даа

    Хариулах
  • 213.87.135.165
    2022/07/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах