Б.Жавхлан: Шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг аль болох бага байлгах зорилгоор үнийн зохицуулалт хийнэ

Х.Есү
2022/07/20

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ сарын 1-нээс дизель түлшинд 5 хувийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээг ОХУ-тай хийжээ.

Сангийн сайд Б.Жавхлан: "Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10,000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө.

Дизель түлшний үнэ тариалалтын үед 3400 төгрөг орчим байсан. Энэ онцгой цаг үед гадаад зах зээл дээр биднээс үл хамаарч газрын тосны, шатахууны бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр савлагаатай байгаа үед дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд бууруулах зорилготой. Өөрөөр хэлбэл шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг аль болох бага байлгах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. 

Хэмжээний хувьд одоогийн зах зээлээс 500-600 төгрөгөөр хямд, хаврын үнэ дээр 3400 орчим төгрөг байлгахаар зохицуулалтыг хийе гэж шийдвэрлэлээ. 

Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ92 шатахуун дээр Роснефттэй хэлэлцээ хийсэн нь үр дүнд хүрсэн. Өмнө нь 840 доллар гэсэн мөнгөн дүнгээр нийлүүлэлтээ авч байсан бол одоо 830 доллар дээр он дуустал АИ92 шатахууныг нийлүүлье гэсэн." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.201
    2022/07/23

    Teneg yum uu dizel tulsh hamgiin orgon hereglegddeg buz dee achaa baraa dandaa tulsheer yavdag mashinaar zoodog shuu dee tiim bolohoor tulshee buulgaach 92-r jijlg teregl yavdag biz dee jaahan amidrald our lokiktoi setgeech ard tumniihee toloo yu ch hiihgui oorsdiinhoo erh ashgiin toloo baidagaa bolioch

    Хариулах
  • 213.87.89.126
    2022/07/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах