Наймдугаар сарын 10-наас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

2022/07/20

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрбээр цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхлэх талаар мэдээлэл өглөө. 

"Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байна. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлийг хийх боломж гарах болов уу гэж харж байгаа. Улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын  1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" хэмээлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.126
    2022/07/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах