Г.Ёндон: Хүнсний ногооны үнэ дэх шатахууны хамаарлыг арилгахаар ажиллаж байна

2022/07/20

Засгийн газраас шатахууны үнийн өсөлт болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:  "Бүх улс орон үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байна.  Өөрсдөөс нь хамаараагүй нөхцөл байдлын цохилтыг аль болох зөөлрүүлэхийг хичээж байна. Манай улс түлшний зах зээлийнхээ 95 хувийг ОХУ-аас авдаг.

Гашуун сухайт, Шивээ хүрэнд байдаг уул уурхайн компаниуд дизель түлшээ урд хөршөөс авах боломж бүрдэнэ. Казахстанаас түлш авах талаар ярьдаг ч хангалттай хямд байхгүй бөгөөд тус улс ч мөн экспортод хориг тавьсан.

Дарханаас 200 км зайтай газраас хүнсний ногоо тээвэрлэхэд 1 кг ногоонд 50 мөнгө ногддог. Тиймээс  ШӨХТГ, МХЕГ-тай хамтраад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй асуудалд хяналт тавина. Хүнсний ногооны үнэ дэх шатахууны хамаарлыг байхгүй болгохоор ажиллаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.126
    2022/07/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.178.171
    2022/07/20

    Нилээдгүй олон зүйлд урамшуулал хөнгөлөлт улсаас үзүүлээд бх юм гэтэл өдөр өдрөөр юмны үнэ нэмэгдээд цалин тэтгэвэр нэмэгдэхгүй хэцүү л бна төрийн албан хаагчид үүнд анхаарч өөрийн ажил үүрэг хариуцлагын дагуу ажиллах шаардлагатай л бна даа

    Хариулах