Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар тус банкны захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.
Н.Мандуул: Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт нийтдээ 503 тэрбум төгрөгт хүрээд байна. Оны эхэнд нийт 66 зээлдэгч байснаас 7 зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан байгаа. Томоохон зээлүүд төлөгдөж хаагдсан байгаа.
Үүн дээр үндэслэн өнгөрөгч өдрүүдэд банкны зүгээс хоёр том ажлыг хийж дуусгалаа.
Нэгдүгээрт олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон. Хоёрдугаарт Санхүүгийн аудитаа хийж дуусгалаа. Оны өмнө нийтдээ 1,4 их наяд төгрөгийн эрсдлийн сан байгуулах шаардлага тавигдаж байсан. Зээлийн эргэн төлөлт дээр ажлууд хийгдэж үр дүн гарснаар өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулаад байна. Ингэснээр банкны хувьд ямар нэг дампуурах эрсдлээс гарсан гэж хэлж болно.
Зээлээ төлсөн зээлдэгч нарын хажуугаар зээлийн эргэн төлөлт удаашралтай томоохон зээлүүд байна. Нийтдээ 14-15 орчим зээлдэгчдын эргэн төлөлт олигтой үр дүнд хүрэхгүй байна. Томоохноос нь дурдвал "Шинэ яармаг", "Эрэл", "Эрэн" гэх мэт эдгээр гурван зээлдэгч нийлээд 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.126
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.131.248.206
Гарамжав гэх мэтэд үлдэгдэл өчнөөн тэрбум байгаа биз дээ? төлүүлээч !
Хариулах202.131.248.206
Тэр бөх Сүхбат мэтийн луйварчингуудаас бүх юмыг нь хурааж, авч зарж, хохирлоо барагдуулаач. Хүрэлсүхийн хамгаалалтад орчихсон юм шиг санагдаад байгаа юм.
Хариулах66.181.161.58
shorond n horiochee hulgaichuudaa ereliin erdenebataas avhuulaad hataah heregtei
Хариулах