Террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэх А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилжжээ

С.Гандэлгэр
2022/08/03

Өмгөөлөгч Б.Баасанцогт, ҮАБЗ-ийн НБД асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын хувьд бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан байсан.

Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бөгөөд дээрх хэргүүдийг нь шүүхэд шилжүүлжээ.

Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэх асуудалд нэр бүхий таван хүнийг саатуулсан талаар мэдээлж байсан. Тодруулбал, иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.38.18
    Өчигдөр

    yagaad ingeh bolov? hen iim baidald oruulav?

    Хариулах
  • 213.87.135.123
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах