Б.Жавхлан: Монгол улсыг өрөнд оруулсан хүмүүс дефолт болох нь гээд АЛГА ТАШААД гүйгээд байна

С.Гандэлгэр
Өчигдөр 17 цаг 15 минут

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд бондын өр төлбөр болон дефолт болох эсэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өнөөдрийг хүртэл 2012 оноос нийтдээ долоон бонд гаргасан байна. Хамгийн эхэнд 2012 оны 12 сард "Чингис" бонд 1,5 тэрбум, 2015 оны зургаадугаар сард "Димсан" бонд, 2016 оны  дөрөвдүгээр сард "Мазаалай" бондуудыг тус тус гаргасан. Өөрөөр хэлбэл 2012-2016 он хүртэл 2,2 тэрбумын гурван бонд гаргасан байна. Үүнээс хойш дөрвөн бонд гарсан байна. Энэ нь 2016-2021 оны хооронд, "Хуралдай" бонд 2017 онд, "Гэрэгэ" бонд 2017 онд, "Номад" бонд 2020 онд, өнгөрсөн жил "Century" бонд нийтдээ гурван тэрбум долларын бонд гаргасан байдаг юм. За ингээд нийт гаргасан 5.2 тэрбум долларын долоон бондоос хамгийн анх гаргасан "Чингис" бонд л төсөл арга хэмжээнүүд санхүүжүүлсэн байдаг. Дараа нь гарсан  "Димсан", "Мазаалай" бондуудыг төсвийн алдагдлыг нөхөж зарцуулсан.  Харин 2016-2020 онд гарсан гурван тэрбум долларын дөрвөн бонд дандаа өмнөх өрөө төлсөн ийм зээлийн зохицуулалтын зориулалттай гарсан байдаг. 
Энийг одоо улс төржүүлээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд эдгээр бондууд нь аль засгийн газрын үед өрөө тавьсан байна, аль засгийн газрын үед энэ өрүүдийг төлж явсан байна гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. 2012-2016 онд буюу Ардчилсан нам засгийг барьж байх үед энэ төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг нөхсөн бондууд гарсан байдаг. Ардын нам засгийг барьж байх үед 2016 оноос хойш гарсан дөрвөн бонд нь нөгөө яриад байдаг өрийг өрөөр төллөө гээд шүүмжлээд байдаг...  бүгд өмнөх өрүүдээ төлсөн байдаг. Яагаад вэ гэхээр өмнөх өр үүсгээд төсөл хөтөлбөр санхүүжүүлсний үр дүнд орж ирсэн эдийн засгийн үр өгөөж өнөөдрийг хүртэл байхгүй. Тэр бондуудыг төлөх хэмжээний валютын өгөөж, валютын нөөц хангалттай нэмэгдээгүй учраас дараагийн өрийг тавьж өрөө төлөхөөс өөр арга байхгүй. Ингэж явж ирсэн байгаа. Манай ардын зүйр үг байдаг “Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь бид нар янцаглая” гэдэг шиг. Өөрөөр хэлбэл өрийг тавьсан улсууд маань одоо дефолт болох гэж байна гээд алга ташаад гүйгээд байна. Харин өрийг нь төлж байгаа энэ засгийн газар хамгийн хүндийг  нь үүрч явна. Гэсэн хэдий ч бид гадна талдаа энэ өрийн менежментээ олон улсын гадаад дахь хөрөнгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэр төртэй биелүүлж явж байгаа үр дүнд дефолт болох аюулаас бид хол байна" гэлээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.116
    18 цагийн өмнө

    Энэ өрний хүү хоногт дааж давшгүй нэмэгдэж байдаг юм байна лээ ш дээ.

    Хариулах
  • 64.119.21.109
    Өчигдөр

    Дефолт болоход улс төр орохгүй төр засаг огцордог нь зарим хүмүүсийн сонирхолыг онц их татад байгаа юм.

    Хариулах
  • 64.119.23.200
    Өчигдөр

    харин тиймээ баясаад байгаа юм биш үү монгол уруудахаар баярлаад жаахан идэж байгаад гадагш гарах санаатай хүмүүс их байнаа яг шри ланк шиг арай ч монгол орон дампуурах болоогүй биз дээ газрын баялагаа зөв зарцуулаад олон жилийн өрөө түргэн төлөх их идсэн улсуудаас мөнгөө буцааж авах хэргтэй дээ 30 жилд хэн хэдийг идсэн нь бүгд тодорхой шүү хүн бүрээр нь мэднэ

    Хариулах
  • 213.87.135.123
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.176.181
    Өчигдөр

    Shaagaad bgarai psda mni hudlaa shaawal gamd ochsii shv

    Хариулах
    • 150.129.142.233
      Өчигдөр

      Дефолт болно гэхэд яагаад баярлаад бгаам бол