Эмээлтийн махны асуудлыг шийдэж чадаагүй Б.Батшагай, Х.Нямбаатар нарын албан тушаалтнуудыг чөлөөлнө


Өнгөрсөн тавдугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд байрладаг Хятадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд зориулалтын бус орчин, орц найрлагатай мах бэлтгэж байсан. Харин тус асуудалд хяналт тавьж ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа юм. 

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан энэ асуудалтай холбогдуулан НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НМХЕГ-ын даргыг Б.Батшагай нарыг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэгдэв.

Тэрбээр, “Ингээд ажилдаа эзэн байж, асуудлаа шийдэж чаддаггүй. Дунд доод шатны хүнд сурталтан, чадваргүй, ЗГ-ын бодлого, шийдвэрийг унагаадаг, ард иргэдээ залхаадаг, асуудлаа шийдэж чаддаггүй нөхдүүдийг чөлөөлнө. Энэ нөхрийг чөлөөл! НМХГ-ын даргатай нь цуг. НМХГ-ын Батшагайг, Нямбаатартай нь цуг чөлөөл. Энэ Ерөнхий газрынхаа дарга, Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын даргаа чөлөөл. Би маш олон удаа эрт хэлсэн. Өнөөдөр хүртэл та нар бие биенийхээ толгойг илээд хийж байгаа ажил төрөл, асуудлууд нь цэгцэрсэн шийдэгдсэн юм байхгүй. Ийм эзэнгүй айл шиг явдаг асуудал байж болохгүй. Ямар ч хариуцлага алга байна шүү дээ. Ямар ч санаачилга алга. 

Засгийн тэргүүн, засгийн газар асуудал шийдчих гээд бодлого шийдвэр гаргаад, өдөр шөнөгүй ажиллаж байхад дунд доод шатанд нэг хэдэн албан тушаалтан нэр зүүсэн нөхдүүд ингэж явдаг учраас төрийн ажил явахгүй байгаа юм. Ийм учраас энэ засаг төрийн ажил урагшлахгүй байгаад байгаа юм. Ийм учраас энэ ард түмэн бухимдаж, уурлаж, ажил амьдрал нь урагшлахгүй байгаад байгаа юм. Доор хэдэн мэргэжилтнүүд нь зүтгээд байдаг. Төрийн хүнд суртал төрийн бүтээмжийг унагааж байгаа. Үйл ажиллагааг унагааж байгаа энэ төрийн нэр хүндийг байхгүй болгож байгаа ажлын тод жишээ энэ. Нэгдүгээрт энэ хүмүүсээ өнөөдөр ажлаас нь чөлөөл. Баасандорж даргаа" хэмээн хэлсэн юм. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.200
    2022/08/11

    эмэгтэй хүн л зоригтой доо эрчүүд мэрэгжлийн хяналтын ажил хийж чадахгүй дээ

    Хариулах
    • 202.126.88.81
      2022/08/13

      Үнэн

  • 192.82.87.5
    2022/08/11

    Зөв өө хариуцлага хаана хаанаа чухал. Төрийн аллба үхээнц бна

    Хариулах
  • 213.87.157.1
    2022/08/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.94
    2022/08/11

    golon orondon bas neg ork ochih vi de

    Хариулах
  • 202.126.88.95
    2022/08/10

    Халаад дараа н шалгаад шүүхээс явдаг газар луу н марш гэнэ биз дээ

    Хариулах
  • 202.126.89.85
    2022/08/10

    Энэ улс оронд шудрага юм гэж байна уу

    Хариулах
  • 46.114.91.189
    2022/08/10

    Ажил хийж чадахгүй байгаа суудлын бөглөөс болсон ОРК уудаа чөлөөлсөн нь дээр. Чаддаг залуус олон байгаа

    Хариулах