Ч.Өнөрбаяр: Н.Энхбаяр Үндсэн хууль боловсруулна гэж байхгүй, энэ хүнийг амраа ‼️

2022/08/11

Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр Нийгэм, Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдал болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр: Сүүлд яригдаад байгаа албан бус мэдээллээр Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж Үндсэн хуулийн шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа юм байна. Өнгөрсөн наадмын үеэр эрх баригч нар Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж гишүүд орон нутагт ажилласан. Ямар ч төсөлгүй ҮХНӨ гэж яриад байгаа. Монголчууд төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүйтэй адил ямар ч Үндсэн хуулийн төсөл цаасан дээр буугаагүй байхад юу хэлэлцүүлээд яваад байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь үнийн өсөлт, эдийн засгийн уналт зэрэг болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг бүдэгрүүлэх гэсэн эрх баригч нарийн ойрын зайны жижиг улс төр гэж харж байна.

Нөгөө талдаа Н.Энхбаяр гуай Үндсэн хууль хийнэ гэж юу байхав, энэ хүнийг улс төрийн тэтгэвэрт нь гаргаж амраах цаг нь болсон. Үндсэн хуулийг хийх гэж байгаа бол параламентад суугаа намууд болон Улсын Их хурлын түвшинд яригддаг болохоос биш гүйцэтгэх хуулийн түвшинд улс орны үндсэн суурь болсон Үндсэн хуулийг ярьдаггүй юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.15
    2022/08/14

    ҮХНӨ хийх зайлшгүй шардлага гараад Монгол улсын эрх ашгийн тулд бол хэн ч хийсэн яадаг юм. Даанч тийм биш улс төрийн ашиг хонжоо, наймааны зарчим дээр л яваад байна.

    Хариулах
  • 103.229.122.132
    2022/08/12

    Enhbayar r dutaj gene, zailaa

    Хариулах
  • 213.87.149.7
    2022/08/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/08/12

    Tegeed unerbayar undsen hurling "hiij" chadah yum bolov uu?

    Хариулах