Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

2022/08/16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан өчигдөр хуралдлаа.

Хурлаар “Хөвсгөл” нуурыг  хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм.

Мөн бохир хог хаягдал, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, нуур орчмын ой хамгаалал, амралтын газруудын стандарт зэрэг “Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын талаар танилцуулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ. Мөн Хөвсгөлийн ойг хамгаалах ажлыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хариуцуулж, менежментийн төлөвлөгөө гаргахыг үүрэг болгов.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.69
    2022/08/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах