МАН-ын нэр хүндэд халдсан гэх И.Мөнхжаргалын шүүх хурал хойшлов

2022/08/17

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.

Шүүхийн мэдэгдэлд, "Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ холбогдох баримтыг ирүүлснийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ" гэсэн байна. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.159
    2022/08/19

    Хөөрхий АН н тэнэгүүдээс цаг хугацааг нь аажмаао авч байгааг мэддэг хүн байдаг болов уу одоо дахин нэг хойшлуулаад он гарлаа 23 оноос сонгуулийн шоу эхэлнэ МАН бүх зүйлээ тооцоолчихсон байгаа шүү

    Хариулах
  • 213.87.151.133
    2022/08/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах