Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг ҮХЦ хамгаалж чадахгүй юм бол АН хамгаалах болно

2022/08/25

Ардчилсан нам бүлгийн даргын асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  "Өчигдөр Монгол Улсад хууль байхгүй гэдгийг нотолсон үйл явдал боллоо. Эрх баригчид Үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэж байгаагаа ил тод харуулсан. Хууль дээдлэх зарчим булшлагдаж байгаа гэдэг үүднээс харамсалтай байна.

УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал юм.

Гэтэл зургаан гишүүн оролцоод бүлгийн дарга сонгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажуулж, уншиж сонсгож байна. Нийт гишүүн гэдэг нь бүлгийн бүх гишүүнийг хэлэлцэх болохоос биш зургаан гишүүнийг хэлэхгүй. Энэ тохиолдлыг яагаад нийт гишүүн гэж үзэж байгааг асуумаар байна.

Ийм байдлаар АН-ын бүлэг, хууль дээдлэх зарчмаар тоглож байгаа нь харагдаж байна. Хууль зөрчиж гаргаж ирсэн бүлгийн даргадаа яаж Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байна вэ?

УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөөд огцрох хэмжээний асуудал гэж үзэж байна. Эрх баригчдын үг, үйлдэл зарчим нь яагаад дандаа зөрдөг юм бэ? Монголын ард түмэн санах ойтой бүгдийг мэдэж байгаа. Та нар улс төрийн тавцангаас бүхэлдээ арчигдаж магадгүй, нэг л өдөр улс төрийн хариуцлага бууна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад АН-ын тоглоомын бүлэг эрх баригчдад хэрэгтэй. Зориудаар тоглоомын бүлэг гаргаж ирээд дараа нь санал гаргах гэж байгаа. Тэр дүрд нь хамгийн сайн тоглож чадах хүн нь О.Цогтгэрэлийг гэж үзэж байгаа юм байна" гэв. 

АН-ын Хууль зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "Шинэчлэлийн биш шившгийн Засгийн газартай боллоо. Эдийн засаг хүнд байна. Нийгэм, улс төрийн нөхцөл ч ихээхэн хүндэрлээ. Сайд болохоор гишүүд гүйлдэж эхлэв. Хотын даргад бүрэн эрх нь бий ч хотын дарга бодит арга хэмжээ авахгүй байна. Та сайд болох мөрөөдлөө орхин, ажлаа хийнэ үү. Гараажууд буулгасан нь харин сайн ажил болсон.          

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайлан одоо ч гараагүй байна. Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл алга. Өчигдөр МСҮТ-ийн оюутнуудын нэрээр 2.3 тэрбум төгрөг завших гэж байсныг зогсоосон талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэв. Маш харамсалтай. МСҮТ-үүдэд орлого багатай иргэдийн хүүхдүүд сурдаг шүү дээ. Харин МАН-ын даргын хүүхэд 120 мянган ам.доллараар сургуульд сурч байна" гэлээ.      




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.23
    2022/08/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 2.58.194.153
    2022/08/25

    ах аа та зайлаад өгөөч

    Хариулах
  • 43.228.130.188
    2022/08/25

    А,Нам хамгаалж харагдаач ха ха ха тэгээд бүүр энэ хоёр ер нь хэмжээндээ баймаар юмаа

    Хариулах
    • 43.228.130.188
      2022/08/25

      хийх ажилгүй хүмүүсийг Ардчилсан нам гэмээрч юмуудаа энэ Баасанхүүгийн харц интэр аймаар уу айчихлаа хахаа