Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ

2022/08/25

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдвол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулагдсанаас хойших 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллах юм.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бөгөөд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд баталгаажуулах ажээ. 



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.151
    2022/08/28

    Боловсрол гэж гадаадад төгссөнөөр дүгнэж болохгүй ажлыг чин сэтгэлээсээ хийдэг орон нутгаа хөгжүүлье гэсэн бодолтой ёс зүйтэй зөв хүн байвал болно доо.

    Хариулах
  • 103.26.193.231
    2022/08/28

    Хөөрхөн үтгэн байна. Би дэмжиж байна оо

    Хариулах
  • 103.57.92.129
    2022/08/26

    боловсролтой эмэгтэй хүн аймгийн засаг даргад байх нь зөв тэгэхгүй бол дов жалгаа тойроод л хөгжихгүй юм даа

    Хариулах
  • 202.126.89.86
    2022/08/26

    Тооноор ороод сайхан болох уу

    Хариулах
  • 202.126.88.150
    2022/08/26

    Ал

    Хариулах
  • 213.87.158.23
    2022/08/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.212.116.199
    2022/08/26

    Ховдын эрх мэдэл булаацалдсан нөхдүүдийг таслан зогсоох нь зөв . Гэхдээ энэ салхи “Зөв салхи” бол сайн бна. Залгих гэж ирж бгаа бол зайлсан нь др шүү.

    Хариулах
  • 103.212.116.199
    2022/08/26

    Ховдыг Монголын төр хүссэнээрээ залгих нь дээ. Эхнээс нь хятадуудын мэдэлд оруулаад монгол хүн амьдрах нутаггүй боллоо шүү дээ

    Хариулах
  • 122.201.24.74
    2022/08/25

    Ховдын охин. Аав Байгаль орчны яамны Энхбат дарга

    Хариулах
  • 64.119.26.81
    2022/08/25

    Хаанахын хэн гээч нь вэ?Нөгөө БДС-н захирал гэж ирээд хөрөнгө мөнгөөр нь наадаад буцдаг гар шиг байвуузай.Ховдчууд шатрын тоглоомын бай бишшүү.

    Хариулах
  • 202.55.188.113
    2022/08/25

    Ховдоос өөр ямар ч аймагын ЗДарга АНУ-д сургууль төгссөн хүн байхгүй шүү

    Хариулах
  • 103.11.192.34
    2022/08/25

    АНУ д мастерийн зэргээ хамгаалаад ирсэн юм байна мундаг бүсгүй байнас

    Хариулах
  • 202.55.188.87
    2022/08/25

    Зөв жишиг шүү. Өндөр боловсролтой залуучууд л хөгжүүлнэ

    Хариулах
  • 202.55.188.105
    2022/08/25

    Zaluuchuudaa demjij bga n sain hereg shu

    Хариулах
  • 202.55.188.93
    2022/08/25

    Бараг анх удаа ийм залуу эмэгтэй засаг дарга болж байх шиг байна залуу насныхаа эрч хүчээр сайн ажилаарай

    Хариулах
  • 202.55.188.109
    2022/08/25

    БУСАД АЙМАГУУД БАС ЗАЛУУЧУУДАА СОНГОМООР ЮМДАА

    Хариулах
  • 103.11.192.34
    2022/08/25

    Emegtei hun songogdsond bayrtai baina shu

    Хариулах
  • 202.126.89.19
    2022/08/25

    Amjilt husie

    Хариулах
  • 202.55.188.91
    2022/08/25

    Залуу бас эмэгтэй хүн сонгогдсонд баяртай байна

    Хариулах
  • 202.55.188.43
    2022/08/25

    Odoo tgd yuuhj chaddag meddegee l vzvvleh vlzleedee bvsgvi mini amjilt hvsey

    Хариулах
  • 183.177.100.4
    2022/08/25

    мэдлэг боловсролтой залуу хүмүүсээр орон нутгийг удирдуулж байгаа нь маш зөв алхам одоо ингэж хуучнаа халж шинэ үеэ дэмжих хэрэгтэй

    Хариулах
  • 183.177.100.4
    2022/08/25

    zaluuchuudda bolomj olgoh heregtei demjij bna

    Хариулах
    • 202.126.89.45
      2022/08/25

      Hovdchuud sain demjij ajilval aimag l hugjinu shuu ikh Daichin Emegtei shuu