Италийн компани монгол гэр худалдаж аваад барьж амжаагүй байсан учир нэвтрэхийг хориглоно тэмдэг тавьсан байжээ


Олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй монгол гэртэй холбоотой бичлэгийн талаар “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлагаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн 8 жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, 10 дугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалиудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанид урьдчилан мэдэгдсэн болно.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр Altantuya Byambasuren хийж тараасан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж, хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтрэхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсэж тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буй нэр бүхий иргэнд харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё.

Энэ ташрамд өнгөрсөн он жилүүдэд Европын орнуудад болон Итали Улсад Монгол Улсын язгуур урлагаа сурталчлах бидний амаргүй ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын ЭСЯ-ны хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье" гэжээ.



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 61.127.129.136
    Өчигдөр

    Yag italiin kompani baij haragdaach,Shal hudlaa oorsdiinhoo hariutslagaggui uildlee nuuj haahiin tuld hudlaa hutsaj baigaa ym. Mongoliin elchin haana ch ajilaa hiij chaddaggui !!!! BIDNII TATWARIIN MONGOOR

    Хариулах
  • 202.126.89.45
    2022/09/22

    Бичлэг хийчээд хаяад явчихсан уу, бариад засаад өгчихгүй. Монгол хүн бол тэгдэг

    Хариулах
  • 77.140.21.16
    2022/09/22

    Худлаа шаасан авгай нөхөр хоёр сүүлийн үед гутлаа зарахгүй том том юм хуцдаг болсон байсан Ганц нэг юм хусаад явсан байхаа тэр бол энүүхэнд

    Хариулах
  • 66.181.161.65
    2022/09/22

    Бүхэл бүтэн улс үндэстнийхээ нэр сүрийг гутаасан юм хийчихээд юу яриад хар толгойгоо хоохойлох гээд бгаа юмбэ? Италид биш Монголдоо байсан бол нохой ч тоож хуцахгүй. Ядаж гадна талыг нь гүйцээчихгүйдээ, ажиллаагүй оролцоогүй байсан ч гаднаас нь харахад л навсайсан салбайсан юм Монголынх гээд байж байхаар ямарч монгол хүн эмзэглэнэ шдээ!!!! Ядаж хошлонг нь татаад бүрээсийг нь толийлгоод өрхийг тавиад оосор бүчийг нь уячихсан бол хэн юу ярихвэдээ!!!!! Ер нь манай монголчууд гадны улсад явж байхдаа ӨӨРТЭЙ ЧИНЬ МОНГОЛ ГЭДЭГ НЭР ХАМТ ЯВЖ БАЙГААг жоохон бодож баймаар юмдаа!!!!!

    Хариулах
    • 1.146.22.182
      Өчигдөр

      Хачин аймар архичин айлын гэр шиг юм бариад үзэсгэлэн дунд Монголын нэр гутаасан юм хийж тавьчхаад бас одоо худлаа юм ярьчихжээ. Тэр гэр бүл байтугай үзсэн бид нар нураагаад нуучихмаар санагдаж бсан

  • 202.21.108.203
    2022/09/22

    Монголын павилоны хажуудах Төвдүүдийн павилон ямар мундаг бна, гэтэл Монгол гэр барих биш овоолчихсон, тооно нь буруу харчихсан, хана нь нохойн амаар нийлчихсэн ёстой гутмаар байх чинь билээ. Италид байдаг гэр бүл маш зөв харсан.

    Хариулах
  • 66.181.182.169
    2022/09/22

    Гадаад компани худалдаж авсийн тэдний хөрөнгө гэснүү, ...чи муу новш .. навсайсан хөсрий наймаачин гөлөг амаараа баажшээмэр

    Хариулах
  • 66.181.161.103
    2022/09/21

    Гэрээ бүтэн бариж чадаагүй байж

    Хариулах
  • 202.21.108.8
    2022/09/21

    Ямар нэгэн зүйлийг уг үндэсийг нь ололгүй сэтгэлиын хөөрлөөр хүн доромжлохоо болимоор юмаа.Тэр мэдээлэл цацсан хүн их муу хүн бнадаа

    Хариулах
  • 66.181.161.2
    2022/09/21

    эрхийн тэнэгүүдийн эрхэлдэг хэдэн гоё нэртэй яам тамгын газрууд байнаа.

    Хариулах
  • 213.87.156.174
    2022/09/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 66.181.161.27
      Өчигдөр

      hahaha

  • 202.55.188.43
    2022/09/21

    Битгий дорд үзэж доромжлоорой

    Хариулах
  • 210.210.197.49
    2022/09/20

    аймаар ажил хийхжийн гээд мөнгө хусаад ажлаа хийдүүлцэн байжийсан чинь тэр нь илрээд бичлэг хийсэн хүний буруу болгох гээд чичрээд наасан

    Хариулах
    • 202.179.4.249
      2022/09/21

      Зс

  • 49.0.137.164
    2022/09/20

    Гадаад харилцааны ЯАМ ны байж байгаа бодит ДҮР Төрх !!!!!

    Хариулах
  • 202.126.88.221
    2022/09/20

    Toonoo byryy xaryylcan bn lee xeleed uguurei tegej bydilj baigaad bolnoo bvgdeeree byximdaxgvi taivan l baiuaa

    Хариулах
  • 64.119.19.20
    2022/09/20

    Итали компани хэзээ ч эзэнгүй хагас дутуу юм хийгээд орхихгүй битгий худлаа шаа

    Хариулах
  • 202.131.249.27
    2022/09/20

    Арай ч ингэж сурталчилахгүй байхаа Үзэсгэлэн болж бгаа газарт манай өв соёлтой холбоотой ингэж харагдаж бгаа нь үнэхээр харамсалтай Арай л доромж харагдаж бсан Бичлэг хийсэн хүмүүсийн буруу гэж харахгзй бна Төвд улсын гаргаж бгаа үзэсгэлэн манай улсын байж бгааг хар даа Бид дэлхийд ингэж л харагдаж бна

    Хариулах
  • 223.38.30.160
    2022/09/20

    Авсын бол мнгл гэрээ үзэсгэлэн эхлэхээс өмнө барихгүй яасын. Ямар ч мнгл хүн сэтгэл эмэрдийн бгааз дэ гутааж хаясан. Олон орны хүмүүс үзэсгэлэнгээ нээгээд эхэлцэн бхад.

    Хариулах
    • 66.181.160.14
      2022/09/20

      Zovshdee, tiim yum bol buulgaj huraagaad orhihgui yasiin, ingej gurildsan yum hiicheed Mongoloo geh setgel gej yarihaa icheech. Ter humuus barag tsotson blguidee

  • 202.126.88.202
    2022/09/20

    Tiim l bga sh d 2 gutalchin mongolchuuda shulsan novshnuud l bn le sh d uursduu l mongoliin ner gutaaj yavhiiim.da haa gazar ull shagaisan buzaruud

    Хариулах
    • 202.131.249.27
      2022/09/20

      Монголчуудаа шулж бна гэж харж бгааг дүгнэхэд өөрөө жаахан атаач хүн үү дээ

  • 192.82.87.225
    2022/09/20

    Зарсан юм бол бариад өгөхгүй яасан юм Монголын нэр гарч байгаа биздээ

    Хариулах