Л.Халтар: Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн замыг энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна

2022/09/21

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна.

Яг одоо Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна. Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна.

Мөн багц-2 буюу "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22.5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ" гэжээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.43
    2022/09/24

    Халтар сайддаа ажлын амжилт хүсэе муулах тусам өнгөтэй гялалзаараа

    Хариулах
  • 213.87.147.88
    2022/09/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.90
    2022/09/21

    Хуцдаг халтар вэ

    Хариулах
  • 202.126.90.13
    2022/09/21

    Uruhanii ter haviig duusgaach ee, idemkhuu natar bolson malnuudaa

    Хариулах