Зоориноос нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос олджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүний цогцос гарган авахад туслах дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан байна.

Алба хаагчид 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг байсныг 40 минут ажиллаж гарган авч нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    2022/09/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах