Гүржийн хил дээр цэргийн дайчилгааны байр нээхээр болжээ

23 цаг 4 минутын өмнө

Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн цэргийн хэсэгчилсэн дайчилгааг зарласан. 

Москвагийн эрх баригчид дүрвэгчдийн ачаалал хамгийн өндөр байгаа Гүржийн хилийн боомт дээр цэргийн дайчилгааны байр нээхээр болжээ.

Гүржийн хилийн ойролцоох Верхний Ларс боомтод нээгдэх дайчилгааны төвийн ажилтнууд дүрвэж буй цэргийн насны эрчүүдийг бүртгэж, зарлан дуудах хуудас тараах үүрэгтэй байх юм байна. Гүржийн хилээр нэвтрэх олон километр урт автомашины цуваа үүссэнийг хиймэл дагуулаас авсан зураг батлан харуулаад байгаа. 

Гүржээс гадна Казахстан, Монгол улсуудын хилийн боомтын ачаалал өндөр байгаа тухай олон эх сурвалж мэдээлж байгаа.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    6 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 112.72.8.114
    21 цагийн өмнө

    mongoliin hil deer barichihiasai

    Хариулах