С.Бямбацогт: Вагоны жолооч согтуу хурд хэтрүүлсний улмаас осол гарсан

Өчигдөр 12 цаг 08 минут

Өнөөдөр Дорноговь аймгийн Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг замын хажуу руу унаж, осолдсон. 

Ослын талаар ЗТХ-ийн сайд мэдээлэл хийлээ. 

С.Бямбацогт: "Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 00:20 цагийн орчимд уг осол гарсан. 

Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын бетон дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах ачаа байсан. Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. 

Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал одоогоор гайгүй байна. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист нь согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    12 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.212.116.248
    15 цагийн өмнө

    Зөв бичгийн дүрмийн ном зарна. Рельс гэхээс авахуулаад зөв бич

    Хариулах
  • 202.126.89.201
    Өчигдөр

    Гай барцадтай ажилаа эхэлж байна даа .

    Хариулах