ЦЕГ: Зочид буудалд бусдыг зодож, гар утсыг нь дээрэмдсэн 16-25 насны дөрвөн залууг олж тогтоосон

Х.Есү
2022/10/03

Зочид буудалд бусдыг зодож дээрэмдсэн хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

ЦЕГ: "Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 11 минутад “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад 4 залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 24 настай, эрэгтэй Б, 25 настай, эрэгтэй С нарыг тус буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних 4 эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн хэргийг шуурхай шалган, эрэн сурвалжлах ажиллагааг хийн, 16-25 насны 4 хүнийг олж тогтоон, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.5
    2022/10/04

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах