Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын Үндэсний Их Сургууль(МҮИС) болгон өөрчилнө гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгджээ.
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан: "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичиж үлдээсэн.
1992 онд Ардын их хурлын тогтоолоор МҮИС гэх нэр МУИС-д олгогдсон. Тиймээс МҮИС гэдэг нэр нь МУИС-ийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн түүх, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр, хэн нэгэн этгээдэд МҮИС гэх нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.
Иймд 80 жилийн ойн хурал дээр МҮИС хэмээх 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэрээ МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байгаа. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээн хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.57
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах212.227.115.239
МУИС-н урд байгаа террорист Чойбалсангийн хөшөөг буулгаж хаямаар байна. Харь орны цэрэг, тагнуулуудтай нийлж Богд хааныг зайлуулж, Сүхбаатар жанжинг хорлож, Монгол төрийн тулгуур болсон 30,000 боловсролтой иргэнээ алж хядсан хүний хөшөөг ингэж өндөрт залж залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж болохгүй. Жигшиж явах хэрэгтэй нийслэл хүрээг хятадуудаас чөлөөлсөн, коммунист оросуудыг ч бас бут ниргэх байсан ч иймэрхүү урваа ч шарваач нараас болж өнөөдөр ийм хөгийн улсад боолгуулж амьдарч байна.
Хариулах