Автобусанд мөргүүлсэн хүүхдийн гар хугарч, жолоочийг нь 3 сар ажил хийлгээгүй гэв


Автобусны жолооч хүүхэд мөргөн, орхиод явж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. 

Тухайн бичлэгт Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийжээ. 

Н.Сугар: " Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. 

Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" гэжээ. 

Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "2022.05.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаад Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардал төлж шийдвэрлэсэн байна." гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.57
    2022/10/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.90.38
    2022/10/05

    awtobus olon niitiin teewer yagaad zogsood awaj boloogvi ym bee tegcheed ingej gvij bgaa hvvhdiig dairaad gemteej berteecheed tegeed bvr zogsohgvi ywj l baidag arai l adguuslag ymaa iimerhvv ymnuud ajilaa ogood zailwal taarana

    Хариулах
  • 1.145.115.220
    2022/10/05

    Нялх хүүхдийг зорчигч ч гэх шиг Ёстой солиорол юм Зогсоод авч болно шүү дээ Хуруун чинээ амьтаныг Харгис өөдгүй жолооч амиа бодогч . Арчаагүй эр

    Хариулах