Ч.Хүрэлбаатар: Ирэх оны нэгдүгээр сараас нүүрсээ зөвхөн биржээр худалдана

2022/10/05

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн. Экспортын дүн өндөр харагдаж байгаа ч экспортын бүх орлого орж ирэхгүй байна. Учир нь нүүрсний зарим орлогыг гэрээ байгуулан урьдчилж авчээ. Нэг компаниар жишээ авахад 1.8 тэрбум ам.долларын нүүрс -экспортолж, 500-600 сая ам.долларын орлого хүлээн авсан байна. Мөн 2018-2019 онд худалдсан нүүрсээ одоо л хилээр гаргасан ААН-үүд байна.  

Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд: 

  • Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа. 
  • Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Үүнтэй холбоотой бүх гэрээг цахимжуулах юм. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм. 
  • Нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжиж байна. Яагаад гэвэл нүүрс авах хүсэлт олон талаас ирдэг. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. Элдэв хардлага алга болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана. 
  • Валютын урсгалыг сайжруулах зорилгоор өмнө нь хийгдсэн гэрээ, валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийх замаар валютын урсгалаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон гэжээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.57
    2022/10/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/10/05

    Насаараа сангийн сайд төсвийн байнгийн хорооны дарга. УИХ гишүүн бусад яамдын сайд гээд одоо төрөөс холдож болдоггүй юм уу. Улсын хөгжүүлэхгүй бодлого хөгжлийг гацаах чинь ил болж МАН тар аль хэдийн танигдсан гадны нар хөл болж баян монголыг үгээгүй ядуу байлгаж чаддаг олиггүй амьтад монголыг таван толгой нь хар нүүрс эмират шиг амьдруулж чадна

    Хариулах
  • 66.181.160.2
    2022/10/05

    Бусад нь сайн л бодоорой доо. Энэ хүн юу ч санаачилж байж магадгүй шүү. Итгэхгүй л байна. хардах хэрэгтэй.

    Хариулах