ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсан түймрийг унтраахаар ажиллаж байна


Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ16:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн

  • Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги,
  • Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги,
  • Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги,
  • Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид,
  • Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар,
  • Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна. 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах