Амьдралд нийцэхгүй журмаар аж ахуйн нэгжүүд, ард иргэдээ дарамтлахаа зогсоо !!!


Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард 74 төрлийн тусгай зөвшөөрлийг шаардахаа болилоо гэж баахан шоудсан. Гэхдээ КОВИД-19 цар тахлын сүржин дуулианд хоёр жил элдүүлчихсэн монголчуудын хэн нь дэлгүүр, үйлчилгээний газар байгуулах бяртай үлдсэн юм бэ гэдэг асуултад хариулт байхгүй. Одоогийн үнэ хийгээд долларын ханшийн өсөлт, хил гаалийн удаашрал дунд бизнес эрхлэх бүр ч лөөлөө болоо биз.

Тиймээс харин үүнтэй зэрэгцээд үлдсэн хэдэн аж ахуйн нэгжийг элдэв мөнгөний татаасаар дарамтлаад байгаа амьдралд нийцэхгүй журмуудаа болих хэрэгтэй байна. Тухайлбал, 2017 оны дөрөвдүгээр сард НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмыг шинэчилсэн байдаг.

Жишээ нь, Улаанбаатар хотод хэдхэн байдаг дүрс, зураг гаргах зориулалттай Лед гэрлэн самбарууд мкв тутамдаа 140 мянган төгрөгийн хураамж нийслэлд төлөх ёстой. Дээрээс нь СӨХ-д бас өгнө, газрын татвар төлнө гэх мэт. Зөвхөн НЗАА-нд төлөх мкв-аар нь тооцох юм бол 30 кв дэлгэц 4,200,000 төгрөг болно. 60 кв нь 8,400,000 төгрөг гэсэн үг.

Бүр марзан нь нэгдүгээр зэрэглэлийн бүс гэдэгт хамаардаг тулгуурт, дээврийн, гүүрэн, барилгын хана, хашаа, нийтийн тээврийн зогсоол дээр байрлах сурталчилгааны байгууламжийн 1 жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1 мкв-ыг нь 160 мянган төгрөгөөр тооцсон байгаа юм. 50 кв самбартай бол 8,000,000 төгрөг төлнө.

            Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр сурталчилгааны самбараа буулгуулсан, мөнгө төгрөгөө төлж чадаагүй өчнөөн бичиг цаас овоорчихсон байна лээ. Ганц нэг шүүхийн шийдвэр харахад Нийслэлийн Захирагчийн ажлын албаны талд шийдэгдсэн байх аж. Самбарын төлбөрөө төлөөгүй гээд буулгуулсан хүн нь татвараа төлж 10 хэдэн сая төгрөг өгөөд, дараа нь буулгуулаад 50, 60 сая төгрөгөөрөө хохироод явж байна ш дээ. Худлаа гэвэл ганцхан жишээг  https://shuukh.mn/single_case/7163?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1 энэ линкээр ороод үзээрэй. Өнөөдөр л улны мэргэжил гэдгээрээ дуудуулаад байгаа ч үсчний газар нээсэн хүн ч өөрийгөө сурталчлах шаардлагатай биз дээ. Ийм өндөр төлбөр төлдөг хулдаасан ч бай, лед ч бай самбар, дэлгэц дээр яаж гарааны бизнес сурталчилгаагаа тавих юм бэ. Дээр нь цар тахлын жилүүдэд сул зогссон ийм төрлийн самбартай хүмүүс чинь эргээд баахан төлбөр ялбарт л унаж байна. “Нэг самбартай биш төрд дээрэмдүүлсээр таарлаа” гэж толгой сэгсрэх хүн олон болжээ.

Ер нь байна аа. Улаанбаатар хот бусад улсын нийслэл шиг байх гэвэл өнгө гэрэл сайтай л болох ёстой. Арваад жилийн өмнө гэхэд бид ёстой социалист хэв шинжит хэвээрээ л байлаа шүү дээ. 2016 онд анх Их дэлгүүрийн урд Лед дэлгэцтэй болоход бүгдээрээ очиж харж байлаа, Худалдаа хөгжлийн банкны дэлгэц яг үнэндээ энэ хотын чимэг юм шүү дээ. Манай энэ шийдвэр гаргадаг дарга нар гадаад явж туршлага судлах дуртай. Тэр гадаадад чинь, гадаад хотууд чинь өнгө гэрлээрээ алаглаад гудамж талбай нь эргэн тойрондоо дэлгэцтэй байгаа биз. Анзаарсан уу. Тэгж байж орчин үеийн хот болдог юм. Энэ байтугай Хятадын хотууд өнөөдөр хэдэн арван байшин нь бүхэлдээ нийлээд нэг дэлгэц болдог болчихсон байгаа. Энүүхэнд Чиндаод очоод л харчих л даа.

Бас нэг зүйлийг орхигдуулаад байна. Энэ дэлгэц чинь өөрөө хүний өмч. Тэр дээр ТҮЦ-нээс эхлээд МСS хүртэл сурталчилгаагаа хийх ёстой. Гаргах сурталчилгааг нь бэлдэхэд зардал ч бас их ордог. Нийслэлийнхэн татвар мөнгөөр дарамталж байхаар энэ хэдэн дэлгэцийг ашиглаад өөрсдийнхөө үйл ажиллагааг мөнгө төлөөд шинэлэг байдлаар сурталчлуул л даа. Та нарын хийгээд байгаа ажлыг чинь хүмүүс мэдэхгүй байна. Орчин үеийн хотод орчин үеийн залууст ингэж л хүргэх учиртай. Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж гэж хүн байдаг юм билээ. Та ажлаа хий. Миний мэдэхийн 2013 оноос Улаанбаатар хотын байгууллагуудын хаягийг нэгдсэн стандарттай болгоно гэсэн зорилт явж ирсэн. Тэр ажил нь хаана байна. Дэлгэцээс мөнгө авна гэхийн оронд Улаанбаатар хотыг хариуцлагатай байгууллагуудаар өнгө гэрэлтэй болгож хөгжүүлэх нь таны ажил биш юм уу. Хариуцлага алдаж, танил тал харж байж албан тушаалаасаа буулаа, буцаад тавигдлаа гэдгээр чинь илүү мэддэг болоод байна шүү. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах