Дарханы замын асуудлаар НАЙМАН хүнийг яллагдагчаар татаж, гурван хүнийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

С.Гандэлгэр
2022/10/06

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг өнгөрөгч шөнө Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай цагдан хорьж, түр саатуулсан.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэвлэлд мэдээлэл өсгөн байна.

Тэрбээр "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой хоёр хэрэг шалгах ажиллагаа явагдаж байгаа. Нэг нь 2021 онд хэрэг нээж шалгаж байгаа. Тэр нь Азийн хөгжлийн банкны зээл олголттой холбоотой зам барих багцын ажил. Нөгөө нь энэ онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж буй багцын ажлуудыг АТГ-ээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа.Шалгалтын ажиллагаанд тендерийн бичиг баримт боловсруулсан болон сонгон шалгаруулсан, олгосон, зарцуулсан зэргийг шалгаж байгаа. Ж.Бат-Эрдэнийг сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн.Мөрдөн шалгах ажиллагааны үеэр цугларсан нотлох баримтуудыг үндэслээд прокурорын хяналт доор баривчлах үндэс тогтоогдсон учраас баривчлах ажиллагаа явагдсан.10 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан байгаа."



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/10/06

    hulhiudiig barisan bol hergiig neg tiash ni bolgoj baij ezsiin shiidveriig ni battai bolgooroi doo barij taviad baih yum baihgui shuu !

    Хариулах