Дүүргийн Засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын их наадмыг БАГАНУУР ХК 6 дахь удаагаа тэргүүлээ


Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын хаалтын ажиллагаа 9-р сарын 30-ны өдөр боллоо. 2022 оны 3-р сарын 18-аас 6-р сарын 04-ний хооронд спортын 14 төрлөөр зохион байгуулагдсан их наадамд 77 байгууллага, аж ахуйн нэгжийн 23 багийн давхардсан тоогоор 2506 тамирчин оролцсон байна. Бүтэн 3 сарын турш үргэлжилсэн спортын наадмын үеэр байгууллага ААН-үүдийн ажилтнууд идэвхитэй дасгал хөдөлгөөн, бэлтгэл сургуулилт хийж тэмцээн уралдаануудад оролцсон юм. Өөрөөр хэлбэл Багануур дүүрэг бүхэлдээ спортоор амьсгалсан сарууд байв. Энэхүү спортын их наадамд Багануур ХК-аас давхардсан тоогоор 139 тамирчин оролцож 70 алт, 15 мөнгө, 8 хүрэл нийт 93 медаль авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж Шилжин явах цомыг 6 дахь удаагаа хүртлээ. Компанийнхаа нэрийн өмнөөс дүүргийн биеийн тамир спортын их наадамд оролцож амжилт гаргасан бүх уурхайчин тамирчдадаа баяр хүргэж талархал илэрхийлье



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна