Бусдыг буудан хөнөөн хэргийн газраас цугтсан этгээдийг баривчилжээ

Х.Есү
2022/10/06

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 5, оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл 3, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл 8-ыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 1 хэргийг тус тус илрүүлжээ.  

Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:

Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч нь буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.19
    2022/10/08

    "цугтсан"???!!!

    Хариулах
  • 213.87.89.106
    2022/10/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.193.207
    2022/10/06

    Өвчинд баригдаад зовж, шаналж байхад нь өөрийнх нь хүслээр дуусгаж өгсөн байхаа тэрнээс биш манай сайхан сэтгэлтэй монголчууд нэгнийгээ ингэж алахгүй.

    Хариулах