“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд болон түүний эхнэр Х.Янжингаажид нар шүүхдэлцэж, давж заалдах шүүхийн Х.Янжингаажид шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.
Тайлбарт: Иргэн Т.Ганболдоос “...миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь“ гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, уг гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтооогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь тухайн гэрлэлтийн бүртгэл хийгдсэний дараа тэдний дундаас төрсөн хүүхдийг иргэний бүртгэлд бүртгүүлэхээр хамтран өргөдөл гаргаж байсан, мөн Т.Ганболд нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихдээ “нэр дэвшигчийн намтар” хэсэгт “эхнэр Х.Янжингаажид” гэж өөрөө бичиж байсан зэрэг баримт хэрэгт авагдав.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хэлэлцээд, Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь хэдийгээр хуульд заасан журмын дагуу хийгдээгүй боловч энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэл нь Т.Ганболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж, гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэв.
Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь тухайн этгээдүүдийн хувьд “эерэг нөлөөтэй” бөгөөд улсын бүртгэлийн байцаагч эерэг нөлөөтэй захиргааны акт /бүртгэл/-ыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан үндэслэл, шаардлагыг анхаараагүй нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, маргаан бүхий акт хууль зөрчсөн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол тухайн захиргааны актыг шүүх хүчингүй болгохоор заасан, энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэрүүд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/9181?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 221/МА2022/0410 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/5107?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.211.4.61
Эхнэртээ өгсөн хөрөнгө нь хүүхдүүдэд нь л очно биз дээ... Ганболд гуай ингэж нүдний булай болж нэр нүүрээ алдаж байхаар авах гэснийг нь өгөөд 2 тийш болсон бол нийгмийн баатар болох бсн байх... pr зөвлөгч нь мэдрэмжгүй бололтой
Хариулах202.126.89.142
эхнэр нь тэгээд улс төрчидийн захйалгаар нөхөр хүүхэдээ хаяаад явдаг энэ хүүхэний зөвүү тэгээд
202.9.40.65
Hogiin har ynhan odoo uzeegui oron.emseegui huvtsas.ideegui idee ulďeegui bizde.Ganbold ajilsag.hudelmerch baylag buteegch zaluu.Neg gert bsan uom shig yasan gj Ganboldiig eldev ugeer dairch bga humuus ve.Gaajid gedeg shunalt.banzal huuhnii gai ingeed duusa.duus.Naad zaluu chin ajlaa hiigee.Hurengiig n huvaaj avah gd echneen jil muur shig bsan uomuu.baliar EM.
Хариулах98.169.34.70
Huuhdiig ni gargaj 16 Jill amidarsan ehner horongo huvaahgui bol oor hen huvaahiin! Ganbold ooroo oortoo comment bicheed suugaamuu haha
98.169.34.70
Ganbold met humuus tord garval yamar aualtai bolohoor harj bna. 4-n dorvon huuhdiig ni gargasan ehnertee ingej haritsaj bgaa hun tanihgui mani metiig toloolno gej baihgui. Tegeed bas ochihgui uls tord orohdoo ehnertei ene ter gej namtraa bichsen baisnaa martchihdag gene. Iim busruudiin unen nuur tsarai bol aimaar um bna.
Хариулах213.87.138.114
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.89.248
Ganbold rercn nuxur ymar icndeggvi baliar amitan be saixan xvvxentei suuj 4 xvvxedtei bolcnixood odoo boloxoor suugaagvi geed muraid baidag yaj bodson cn xurunguu xuvaaxgvi gej zvtgeed baigaa nuxur bn arai l bisnee mongolii ard tvmnees icnixed yanaa iim etcnvvdiig zaazlax xeregtei xojim vr xvvxdvvdiinxee caraig yaj xarax boloo ee bvv vzegd iim teneg er xvn bas baidgaa burxan mini xoitox urdaxdaa zaximaar ym
Хариулах103.229.121.137
Ганболд эхнэрээ төрсөн хүүхдүүдээ ингэж байгаа бол улс төрд гараад ард түмнийг бодно гэдэг зүгээр л үлгэр шүү
Хариулах66.181.161.78
Энэ нөхрийг ерөөсөө ойлгохгүй юм.Яагаад өдий олон жил болсон хойно ийм эхнэртэй сууж 4 хүүхэд гаргаснаа мэддэг бнаа.Гэрлэлтээ ч батлуулаагүй бж 4 хүүхэийг нь юу гэж гаргасан юм.Одоо бараг нэг оронд ч орж үзээгүй юм шиг зан гаргаад л үнэн инээдтэй юмаа.
Хариулах202.126.89.142
чи муу ёстой хуцваа амьдралд дандаа эр хүн буруутай юу
103.26.194.145
Энэ өгайг ерөөсөө ойлгохгүй юм.Яагаад өдий олон жил болсон хойно ийм нөхөртэй сууж 4 хүүхэд гаргаснаа мэддэг бнаа.Гэрлэлтээ ч батлуулаагүй бж 4 хүүхэийг нь юу гэж гаргасан юм.Одоо бараг нэг оронд ч орж үзээгүй юм шиг зан гаргаад л үнэн инээдтэй юмаа.
Хариулах