Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд зална

2022/10/10

“Чингис хааны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж Чингис хаан музейд залах болсон талаар мэдээллээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Чингис хаан музейг маргааш морин цагт нээхээр төлөвлөж байна. Чингис хаан түүний залгамжлагч нар болон Монголын хаад язгууртны түүхийг үзүүлсэн музейтэй байх нь түүх соёлоо сурталчилах, аялал жуулчлалыг татах чиглэлд хийж буй томоохон арга хэмжээ гэж бид харж байна. Маргаашийн нээлтийн ёслолын үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Тусгайлан зарлиг гаргаж есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж шинэ музейд залах юм" гэв.

Музейн захирал, академич С.Чулуун "Чингис хаан музейд дэлгэгдсэн үзмэрийн 93 хувь нь оригинал. Хуулбар биш гэсэн үг. Үлдсэн хувь нь орчин үеийн техник технологийн дэвшилтийг ашигласан тодорхой дүрслэмж бүрэн хэмжээнд илэрхийлэгдэж чадахгүй байгаа үзмэрүүдийг сэргээж хийсэн. Уран зураг, уран баримал, хувцас хэрэгслийг сэргээх ажил хийгдэж байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.204
    2022/10/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах