О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг койн гаргах замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тавигдсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор О.Мөнхжин тайлбар хийжээ.
Тэрбээр "Гарчигаар гэмт xэрэгтэн болно оо гэж...
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компани болон IHC койнтой холбоотой ор үндэсгүй, худал мэдээлэл тарсан байна. Энэ мэдээг бэлтгэж, зохион байгуулалттай цацсан хүмүүс Монголчуудын мэдээний агуулгыг бус гарчигийг уншиж, түүндээ дүгнэлт хийдэг байдлыг ашиглахыг оролдсон нь тодорхой байна. Тэд энэ хуурамч мэдээгээ тараахдаа олон хандалттай сайтад мэдээ болгон байршуулсаны дараа нь групп-үүдэд тараасан байна. Тус мэдээнд байx 500 гаруй шэйрийн 400-г нь нэг xаягнаас өөр өөр грүпп-үүдэд тараасан нь зорилгыг нь илтгэж байна.
Манай төслийн үйл ажиллагаа эхнээсээ ил тод байсан. Одоо ч ил тод байгаа. Бидний хувьд ямар нэг хууль дүрэм зөрчсөн асуудал огтоос байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.
IHC койныг цагдаагаас шалгаж, прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа зүйл байхгүй. Бидний хувьд ажлаа шат дараатай, төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлж яваа. Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалж хувьцаа, үнэт цаас, засгийн газрын бонд хүртэл үнэ ханш нь унаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Манай койны ханш ч уналттай байгаа. Гэхдээ уналт мөнхөд үргэлжлэхгүй. Бид ажлаа хийгээд л явна. Эргэж буцах зам байхгүй.
Өнөөдрийн "Fake News" -ийн ард байгаа xүмүүст хандаж хэлэхэд шудрага өрсөлдье. Тав алхахгүй баригдах xудал мэдээ тарааж мөнгөө дэмий үрж байхаар хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай гэж уриалах байна.
Та бүxэн гарчиг харж сенсаацлахаа болиод, мэдээ рүү нь ороод уншиж байгаарай.
Xандалт өндөртэй мэдээллийн сайтуудын мэдээллэж байгаагаар бол манайхыг бид нарт мэдэгдэлгүйгээр, хэнээс ч нь мэдүүлэг авахгүйгээр шалгаад, хэргийг буцаасан бололтой. Үндэслэлгүй XУДАЛ мэдээлэл гэдгийг xариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.204
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.89.170
ICT гэгч компани жинхэнэ луйвар хиисэндээ койноор
Хариулах66.181.185.208
Ideree ta 2 hurteh yostoigoo hurtnee
Хариулах103.80.211.42
guicetgeh ajillagaa gej medeh uu
Хариулах202.9.40.67
Тусгай ажиллагаа явуулж байгаа
Хариулах