СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийгөө цагдаа хэмээн хэлж гурван сурагчийг хулгайлахыг завджээ

2022/10/13

16 настай эмэгтэй 3 сурагчийг сургууль дээрээ байхад өөрийгөө цагдаагийн ажилтан гэж танилцуулан, аваачиж мэдүүлэг авна хэмээн хууран мэхэлж авч гарахыг завдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал энэ сарын 7-нд 16 цагийн орчимд ЕБС-ийн 3 сурагчийг сургууль дээрээ байхад нь Налайх дүүргийн харьяат 16 настай хүүхэд А гэгч нь өөрийгөө цагдаагийн ажилтан гэж танилцуулан, хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна хэмээн сургууль дээрээс нь авч гарахыг завдсан байна.

Сургуулийн ажилтан азаар энэ үед тааралдаж бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад машинаасаа аваад ирье гэж хэлээд алга болжээ.Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.58
    2022/10/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.21.61
    2022/10/13

    Хүний наймаачид ч залуужиж байгаа юм байна.

    Хариулах