2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан этгээдийг олж илрүүллээ

2022/10/13

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ хүрээнд эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон найм, оргодол этгээд гурав, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 41, тээврийн хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 72, эд зүйл зургааг тус тус олж тогтоосон байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 114, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 11 хэргийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх этгээдүүдийн дотор иргэдтэй автомашин худалдан авах болон ачилтын талбай дээрээс автомашин дуудлага худалдаагаар худалдан авах гэрээ хийж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоосон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.58
    2022/10/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах