ВЕЙП хэрэглэгчдийн холбоо АТГ-т хандлаа

2022/10/13

ВЕЙП хэрэглэгчдийн холбоо  Авлигатай тэмцэх газари хүсэлт гаргажээ. Тус хүсэлтэд

“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд Төрийн байгууллагын ажилчид  Янжуур Тамхины компаниудын гар хөл болж, хэрэглэгчидэд буруу ташаа мэдээлэл тарааж, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн ноцтой мэдээллийг явуулж байна.

         Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяа ТМ телевизид өгсөн  ярилцлагадаа “Янжуур тамхи нь 20-25 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг бол электрон тамхи нь 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай” зэргээр шинжлэх ухааны ямарч баримт нотолгоогүй мэдээллийг хэрэглэгчдэд зориудаар тарааж байгаа нь бидний хардах үндэслэл болж буй юм.

Электрон тамхи нь дэлхийн 100 гаруй  улсад худалдаалагдаж, 360 сая хэрэглэгчийг бий болгож чадсан, насанд хүрсэн хүний тамхинаас гарахад дэмжлэг болж буй бүтээгдэхүүн юм.

 Англи, Америк, Франц, Шинэ Зеланд зэрэг хөгжилтэй орнууд ард иргэддээ янжуур тамхины хор хөнөөллөөс хоруу чанараараа 95###/span#< бага энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг бол зарим улсууд янжуур тамхийг хориглож электрон тамхийг дэмжсэн хууль хүртэл батлуулж байна.

Манай Төрийн бус байгууллагаас электрон тамхи хэрэглэгч 250,000 иргэдийн эрх ашгийг зөрчсөн мэдээллээр иргэдийн итгэх итгэл, сэтгэлзүйд дайралт хийсэн мэдээллээр, янжуур тамхийг ургамлын гаралтай мэтээр сурталчилж буцаад янжуур тамхиа татуулах далд санаа агуулж ярьж байгаа энэ албан тушаалтны хувьд ноцтой зөрчлүүд харагдаж байна. Хэт нэг талыг барьсан мэдээллийн ард давхар авлига, ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдаас авлига авч энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр сурталчилж байх эсвэл дээд албан тушаалтны даалгавараар утаат тамхийг сурталчилсан мэдээлэлийг иргэдэд хүргэж байж болзошгүй юм. Энэ нь аль ч тохиолдолд байлаа гэсэн хэрэглэгч, иргэдэд буруу мэдээлэл түгээж байна.

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг шалгаж, ийм мэдээллийг нийгэмд тарааж буй этгээдүүдийг олж тогтоож, электрон тамхи хэрэглэгчдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлтэй байна” гэсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.238
    2022/10/14

    demjij baina sain baina mafiinhantai alaltsaad ug

    Хариулах
  • 213.87.129.58
    2022/10/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах