МИАТ: Нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно

2022/10/13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германы Франкфурт чиглэлийн нислэгийг цуцлан Берлин болгон өөрчлөн зорчигчдыг буулгасан нь иргэдийн бухимдлыг төрүүлэв. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ компани мэдэгдэл гаргажээ. 

"Мэдэгдэл

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм. ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10-р сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно. 

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаархи мэдээллийг баталгаажуулж өгсөн. 

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалтыг хийж дамжин тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно.

Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье.
Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.43
    2022/10/14

    За за олон улсын аль ч нислэг цагаасаа хоцорч нисэх явдал зендее л байдаг юм билээ.Тэрэнд тевег болох юм юу ч байдаггvй. Энэ талаар юу ч мэдэхгvй еелех юмаа олж ядан бичиж байгаа эргvvнvvд л харин их тевег болж байна даа.Жижигхэн бодолтой ечvvхэн хvмvvc их болжээ

    Хариулах
  • 213.87.129.58
    2022/10/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.176.92
    2022/10/13

    Эндээсээ л нисэх ёстой цагтаа нисэхгүй 9,.40 д нисэх онгоц 10н цагт хөдөлж байсан. Хэнбугай нь бусдад төвөг болоод байгаа юм бол гэтэл өнөө л хүнд суртал ,хэнэггүй араншин, цаг барьдаггүй монгол үйл ажиллагаа

    Хариулах