Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар нь Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөгдөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох зорилгоор ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Захиргаа, төлөвлөлт, хуулийн хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Шида Коосүкэ, Хөтөлбөрийн ажилтан Б.Заяа зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд дагуул хотуудыг байгуулах явдал нь ихээхэн чухал байгаа” талаар дурдаж, дагуул хотуудыг байгуулахаар төлөвлөсөн байршил, одоогийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, мэдээлэл хүргэлээ. Мөн ЖАЙКА-тай зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байгаа талаар саналаа хэлсэн юм.
ЖАЙКА-ийн Суурин төлөөлөгч Шида Коосүкэ, “Та бүхний төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэхэд ихээхэн ач холбогдол өндөртэй, чухал төслүүд байна. ЖАЙКА-ийн зүгээс сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудал, авто замын сүлжээг сайжруулах тал дээр анхаарал хандуулж, энэ талын судалгаа хийж буй тухай онцолж, энэ ч утгараа дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд дээр хамтарч судалгаа хийх, хамтран ажиллах боломжтой талаар хэлсэн юм”. Түүнчлэн ЖАЙКА нь дэлхийн томоохон хотуудын “Эдийн засгийн чөлөөт бүс, “Үйлдвэрлэл технологийн парк”-ын цөөнгүй төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд төслийн концепцийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьсан юм.
Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид урт хугацаанд хамтран ажиллах тал дээр санал нэгдэж, ЖАЙКА-ийн зүгээс боломжит бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.58
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах