Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ

2022/10/17

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол хянах үүрэг бүхий лабораторийг ажиллуулж байна. 

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос санаачлан, энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу

  • Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй
  • Сургалтын орчинд нийцсэн
  • Арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлдвэрлэж эхэлсэн.

Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Тэгвэл уг биеийн тамирын хувцсанд орж буй 100 хувь хөвөн даавууг ийнхүү Монголдоо үйлдвэрлэж байгаа юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.116
    2022/10/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.75.185
    2022/10/18

    mundag amjilt huseye

    Хариулах
  • 66.181.161.74
    2022/10/17

    урааа ураа

    Хариулах
  • 66.181.161.66
    2022/10/17

    Сайхан мэдээ

    Хариулах
  • 103.57.95.83
    2022/10/17

    хувцас даавууг нь худалдаж авна .өмсөнө.эдэлнэ.мууч бай хамаагүй шүү манайхаан.энэ бол монгол .зөвхөн монгол бараа

    Хариулах
  • 64.119.18.219
    2022/10/17

    Хачин юм хийдэг ш дээ тэрийгээ хүчээр шахна

    Хариулах
  • 66.181.161.27
    2022/10/17

    Ymar saihan medee ve.Tanai hamt olond amjilt buteelin deedig husey. Dotooddoo ymaa uildverlej baij uls hogjino shuu dee. Dahin dahin bayr hurgey.

    Хариулах
  • 192.82.91.194
    2022/10/17

    Боловсролын яам тушаал гаргаж бүх хүүхдүүдийг монгол ноосон даавуун форм өсгөнө гэх ёстой шүү

    Хариулах
    • 49.0.130.25
      2022/10/18

      зөв гэж бодож байна. гэхдээ үйлдвэрлэгч маань монофолдоод чанар, үзэмжгүй, үнэтэй юм хийгээд шахаад байж болохгүй. Бодит үнэтэй шаардлага хангасан форм үйлдвэрлээд төр дэмжсэн шиг дэмжээд явбал болж байна аа. Амжиилт

    • 103.10.23.213
      2022/10/17

      ter bol huwi hunii songolt

  • 202.126.90.116
    2022/10/17

    Баяр хүргэе! Тууштай, зүтгэлтэй хамт олонд илүү их амжилт хүсье!

    Хариулах
  • 192.82.82.161
    2022/10/17

    Яасан сайхан мэдээ вэ, ХБНГУ ын технологи гэхээр илүү сайхан сонсогдож байна. Бат зүүд амжилт хүсье, Өндөр хөгжилтэй орнуудаас сайн технологи оруулж ирээрэй хүмүүсээ

    Хариулах
    • 202.55.188.93
      2022/10/21

      Баяр хүргэе улам сайн хичээгээрэй