С.Энхболд: "Өргөө" амаржих газрын дэд захирал цагдаагийн хурандааг ажлаас нь чөлөөлнө

2022/10/17

"Өргөө" амаржих газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн ажиллаж буй талаар мэдээлэл гараад байна. 

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд  "Тус газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 орчим жил ажиллаад, гавьяаныхаа амралтад суусан хүнийг энэ оны долдугаар сараас эхэлж ажиллуулсан байгаа юм. Мөн дээрээс нь өөрийнх нь хуулийн зөвлөх гээд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байгаа. Эдгээр хүнийг бүгдгийг нь ажлаас чөлөөлнө. 

Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа тэр хүний эрхэлж байсан албан тушаал нь төлөвлөлт хариуцсан дэд захирал. Энэ албан тушаалд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, эдийн засгийн суурьтай хүн ажиллах ёстой. 

Түүнчлэн нэгдүгээр төрөх эмнэлгийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.116
    2022/10/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.198
    2022/10/18

    ЦАГДААГИЙН НЭР ХҮНДИЙГ ЖИНХЭНЭ УНАГААХ ШИВ ДЭЭ

    Хариулах
  • 202.126.89.198
    2022/10/18

    Наад зэрлэг авгай чинь эсвэл балай юмуу сэтгэхүйн гажигтай эрүүл хүн яавч ийм юм яриад сууж байхгүй шүү

    Хариулах
  • 202.126.89.198
    2022/10/18

    Xen gedeg xvn emnelegiin ded zaxiralaar tomilson ym be teriigee yagaad tailbarlaxgvi baigaa ym be Xaxuuli avcn tomilson baij taaraa Cagdaagiinxan er ni yaxaaraa xvniig tegtel ni zuudag ym be yaxaaraa xvnees cus gargana gej yridag bn aa ymar aimaar zerleg avgai ve bvv vzegd cagdaad ajildag bvx xvmvvs tegj yridag ymuu

    Хариулах
  • 202.126.90.109
    2022/10/17

    Зуусан бол цус гаргаж байж тавьна шүү гэж ер нь ямар ажил хийж байсан, ямар төвшины хүний хэлдэг үг вэ? таминээ.

    Хариулах
  • 202.126.88.220
    2022/10/17

    Төрийн бүх л байгууллагад тэтгэвэрт гарсан нөхөд ажиллаж байгаа. Хороо дүүрэг яам.цэцэрлэг сургууль гээд цаашид ажлуулж болох уу

    Хариулах
  • 202.126.90.107
    2022/10/17

    Зөв яг л мэргэжлиин хүмүүс ажлаа хиих ёстой тэгж байж л ажил сайн болноо

    Хариулах