Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Монгол алт”-ны уулзварт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд суух 44 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Мицубиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай,эрэгтэй “Г” гэгчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдэж шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.17.35
Том оворын машинууд хот дотор ч асар хурдтай, эгнээ сольж давхидаг болсон. Өглөө, оройд гэрэл шилжүүлэхгүй. Хөдөлгөөнд оролцохдоо автобус, том оворын машинуудаас болгоомжилж явах нь зөв шүү. Аюултай.
Хариулах213.87.138.116
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.9.40.241
Nz min…
Хариулах