ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавын тушаалаар гаднын хэвлэх үйлдвэр өөрсдийнхөө загвараар манай паспортыг хэвлэсэн нь өнөөдрийг хүртэл асуудалтай байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Байнгын хорооны хурлын үеэр хэлэв.
Тэрбээр "2015 онд тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Дорлигжавын тушаалаар Унгар улсын үнэт цаасны компаниас гадаад паспортын загвар батлаагүй байхад гадаад паспортын бэлдэц худалдаж авах гэрээ хийгээд тодорхой хэмжээнд авчихсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө гадаад паспортын загварыг баталж, ажлын даалгавраа гаргаж, гаднын үнэт цаасны компанид өгөх атал ямар нэг загвар батлалгүйгээр гаднын хэвлэх үйлдвэр өөрсдийнхөө загвараар манай үндэсний гадаад паспортыг хэвлэж ирсэн ийм асуудал үүсээд өнөөдөр хүртэл энэ нь асуудалтай байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.155
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах