Өнгөрсөн шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Батширээт сумдад ой, хээрийн түймэр гарч онцгой байдлын алба хаагчдаас гадна сумын Засаг даргын тамгын газрын ажилчид, нутгийн иргэд хамтран унтраасан байна.
Тодруулбал Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн “Уужмын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 10.18-ны өдрийн 17:25 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Буга-Уулын Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.18-ны өдрийн 18:05 цагт цурамд оруулж, 10.19-ний өдрийн 00:20 цагт бүрэн унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.72
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах