"Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэрэгт прокурор, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс холбогдсон"

Х.Есү
2022/10/19

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэийг танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Гадны хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаагаа явуулахад хамгийн түрүүнд хуулийн этгээд байгууллагаас эхлээд хүндрэл бэрхшээл учирдаг гэдэг зовлонгоо ярьсан. Ердийн аж ахуйн нэгжтэй адилхан хуулийн этгээд дээр бүртгүүлэх магадгүй e-mongolia системээр хуулийн этгээдээр бүртгүүлээд, гэрчилгээгээ авдаг энэ боломжийг нээж өгөөч гэдэг саналуудыг хэллээ. 

Дээр нь манайд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг бүртгэж авахад хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлж авч байгаа, дүн өндөр байгаа, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа зэрэг олон хүндрэлүүдийг ярьсан. 

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагуудтай хамтарч тонон дээрэмдэх ийм ажлууд хийгдсэн гэсэн. Энэ чиглэлээр бид тодорхой хэргүүдийн талаар судалгаа түүврүүдийг гаргаж байгаа. УЕП болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай 10 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсгийнхээ санал дүгнэлтийг гардуулна. 

Мөн ХМБ-гуудад 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, ямар прокурор хяналт тавьж ажилласан, хэрхэн хэрэг нь хаагдсан, хэрхэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг нь дарагдсан гэх мэт ийм мэдээллүүдийг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэнэ. 

Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажилласан байсан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргүүдийг жагсаалтуудыг танилцуулахаар бэлдсэн." гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.72
    2022/10/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах