Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлаар 10 гаруй хүнийг яллагдагчаар татжээ

2022/10/19

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлигатай Тэмцэх Газраас Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 10 гаруй хүнийг яллагдагчаар татаад шалгах ажиллагаа дуусах шатандаа орж байгаа гэсэн мэдээллийг авсан. 

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд хэрэг шүүх рүү шилжинэ. Шүүх рүү шилжмэгц урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Үүний дараа гэм бурууг тогтоох шат дараалалтай ажиллагаанууд явагдахаар байгааг хэлье" гэв.

Тэрбээр яллагдагчаар татсан хүмүүсийн талаарх мэдээллийг АТГ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс асуух нь зүйтэйг хэллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.72
    2022/10/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах