МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал, МАН-ын дэргэдэг Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдад дэмжлээ.
Өмнөх дэд сайд буюу Ж.Бат-Эрдэнэ нь Дарханы тендерийн замын асуудалтай холбогдон АТГ-т шалгагдаж, 30 хоног цагдан хоригдож байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайдаар томилогдох нь зүйтэй хэмээн шийдээд байгаа М.Ганхүлэгийг засгийн газрын хуралдаанаар томилох эсэхийг шийднэ.
Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайдад дэмжигдсэн М.Ганхүлэгийг та бүхэнд танилцуулъя:
М.Ганхүлэг нь 1991 онд төрсөн бөгөөд Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм.
"Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал
Түүний хувьд эртнээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойр байсан бөгөөд Засгийн газрын гишүүн болохоос нь албан тушаал хашиж эхэлсэн юм. Тодруулбал:
Харин Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд болсны дараа НАМОХ буюу одоогийн Социал Демократ Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
М.Ганхүлэг 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүний 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.
Түүний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "М.Ганхүлэг нь залуу боловсон хүчин. Мөн ХХАА-н мэргэжилтэй, ХААИС-ийг төгссөн тэргүүлэгч залуу. МАН бол залуу үеэ байнга бэлтгэж ирдэг" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.92.98
arai arai ded said gedeg turshlaga medleg chadvar baij xiideg alban tushaal bizde
Хариулах213.87.149.117
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах103.80.211.42
uls ornoor turshilt hiichih yum bna daa,
Хариулах194.230.144.65
Bas neg suga tsawinii vs tsvnh saw barigch
Хариулах