Монгол улсын оюуны өмчийн патенттай бүтээлүүдийг БНХАУ-д худалджээ

2022/10/21

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсөж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар гаргасан статистикаас харахад БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн болон компанийн шошго, логог хууль бусаар ашигласан, урлагийн бүтээл, дуу хөгжмийг зөвшөөрөлгүй Вичат, Вейбо зэрэг нийгмийн сүлжээг ашиглан худалдсан зэрэг оюуны өмчтэй холбоотой 4,286 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн байна.

Түүнчлэн манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах, худалдсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн.

Иймд, манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн патенттай бүтээл, бүтээгдэхүүнийг БНХАУ-д хууль бусаар ашигласан талаарх гомдол, мэдээллийг ГХЯ-ны Консулын газраар дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газруудад болон БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн оюуны өмчтэй холбоотой эрхээ хамгаалахыг зөвлөлөө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.117
    2022/10/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах