Сэхээнээс гарахаар хичээж буй АН-ын өнгөрсөн ба ирээдүй

2022/10/21

Монголчууд уйдамхай ард түмэн. Дээр нь цөөхүүлээ. Бие биенийхээ сайн мууг андахгүй. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг нь худлаа шүү. Таньдаг байх тусмаа үл тоодог. Алдааг чинь мэддэг болохоор яаж ч уран донгодоод, яаж ч хичээсэн хүлээж авах нь юу л бол.

Тамга, тэмдэг, талцал маргааны асуудалтайгаа хэдэн жил болж буй Ардчилсан нам сэхээнээс гарахаар өндөлзөж байна. Сонгууль ч дөхлөө. Эвлэж нийлээд босч ирэх гэж энэ намын зарим нь хичээж байгаа. АН-ын хөгшчүүл намаа аврах гэж алхам хийж байгаа нь сайн хэрэг. Гэвч эргэлзээ байна. 

Нам гэдэг үүсгэн байгуулагчдаасаа салж байж нам гэдэг утгаа олдог гэж үг бий. АН-ын үүсгэн байгуулагч нь намыг өмчилснөөр энэ олон жилийн жонхуурсан хэрүүл үргэлжилж байна. Энэнээс салж байж энэ нам цэгцэндээ орно. 

Хэдий намаа нэгтгэхээр хуучцуул нь цухалзаж байгаа ч өөрсдөө дахин эзэн суух уу, эвлүүлж нэгтгээд шинэ үедээ хүлээлгэн өгч,энэ намыг аврах уу.Эвлүүлж, нэгтгээд дахин эзэн суухаар эрх мэдлийн төлөө дахин тулалдвал энэ нам өндийхгүй ээ. Бүх зүйл давтагдана. 

АН-ын өвөгцүүл ээ, ардчиллыг авчирсан та бүхэнд талархаж байна. Гэвч алийн болгон гучин жилийн өмнө авчирсан гавьяагаараа түрий барьж, хэрэлдэж уралцах вэ дээ. Алийн болгон хувийн өмч мэт энэ намд хандах вэ. Ардчилал нэгэнт ард түмнийх болсон. 

Монголчууд уйдамхай ард түмэн. Дээр нь цөөхүүлээ. Бие биенийхээ сайн мууг андахгүй. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг нь худлаа шүү. Таньдаг байх тусмаа үл тоодог. Алдааг чинь мэддэг болохоор яаж ч уран донгодоод, яаж ч хичээсэн хүлээж авах нь юу л бол. 

АН-ын мандан бадрал, уналт бүгд л хуучны хэдтэйхамаатай. Таван тийшээ харсан талцлын эхлэлийг та нар л тавьсан.Өөрсдийн бүтээснийг өөрсдийн гараар үгүй хийх гээгүй л юм бол Ардчилсан намынхаа төлөө, үзэл санааныхаа төлөө үгээ хэлж, эвлэрүүлээд явбал сайнсан. Ардчилсан намын залуучууд бол гунигт арми юм. Бие биенээ хүлээн зөвшөөрч чаддаггүй ах нараасаа болж хэлмэгдсэн үеийнхэн. Ардчиллын анхдагчид цагтаа бас нялх балчир, залуусаараа дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдөхгүй байснаа сана. Тэр үед та нар зоригтой байсан. Хийж чадсан. Ахмад үеийнхэн бас хүлээцтэй байж зайгаа тавьж өгсөн. Одоо болно доо. Өмнө бүтээсэн гавьяаг чинь марттал бүү өөрсдийгөө баллуурдаач. 

Монголын ардчилал залуу, харин Ардчилсан намын лидерүүд минь нас явж байна. Та нарын авчирсан ардчилал та нартайгаа сөхрөх нь.Өсөж өндийж байсан залуу үеэ нухчин дарж, зориг зүрхийг нь мохоосоор өнөөдөртэй золголоо. Шинэ үеэ гаргаж ирэхгүй бол сүйрлийн ирмэг дээр байгаа АНсэхэл авахгүй. 

Эрх барьж байгаа МАН-ынхныг хар.Яаж ч хэрэлдэж муудаад үнэт зүйл, институцын хэмжээнд босгосон намаанураахгүй байна. Цөөн ганц нэг хүнийг эс тооцвол залуу үеэ гаргаж ирж байна. 

АН-д шинэ үе байгаа. Ардчилсан үзэлтэй, ардчиллыг дэмжигч залуус зөндөө. Тэд аль хэдийнээ шантарч эхлээд байна. Мэдээж зарим нэг лидерүүд нь шинэ залуусыг намд орж ирэхэд нь дэмжсэн тал бий. Заримыг нь багтаа авч ажиллуулсан ч бүрэн итгэл л хүлээлгэсэнгүй. Гэсэн ч өөрсдөө бас л холдож чадаагүй. АН-ын талцлын толгой дээр суугаа гол гурван хүн бол Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ.Хоорондоо дайтаж суухаар намаа сэхээнээс гаргаж, улс төр лүү хөтөлж оруулсан, магадгүй зарим нь та нарыг дагаж орж ирсэн залуусдаа боломж олго. Магадгүй итгэл хүлээлгэвэл залуус чинь Монголыг ирээдүйг тодорхойлох, ардчиллыг хамгаалах том лидерүүд болно. 

Өнөөдөр АН-ыг аврах ажиллагааг Ц.Элбэгдорж эхлүүлээд байгаа нь үйл явдлаас илт байна. Нөгөөдүүлээ дуудчихсан, инээж, ханиагаад зураг хөргөө татуулж байгаа харагдана. Баярламаар хэрэг. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Бид олуулаа болоод ирнэ ээ” гээд чуулганы танхимаас гарч явж байлаа. Тун ч удалгүй дараагийн сонгуулиар нь олуулаа болж ирж байсаан. Ц.Элбэгдорж бол дэлхийн хэмжээний улстөрч. Монголд байгуулсан арилшгүй гавьяатай. Гэхдээ одоо болно доо. Угаас улстөрийн хамгийн өндөр тавцанд удах тусмаа дарангуйлагчийн шинж рүүгээ явдаг. Та нар байгаад байвал энэ намд цус сэлбэлт явагдахгүй.

Ц.Элбэгдорж 1990 онд Ардын Их Хурлын депутат болсноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр ажиллалаа. Намын дарга байж үзлээ. Хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллалаа.  Найман жил Ерөнхийлөгч хийлээ. Одоо эвдэрсэн намаа эвлүүлээд залуу үедээ боломж олгочихвол болчих гээд. Монголдоо бол улс төрийн карьерийн хамгийн дээд оргилд хүрчихсэн хүн залуусдаа боломж олгоод өөрөө дэлхийн тавцанд өрсөлдөөсэй. 

АН-ын улс төрд тоглолт хийж буй нэг эрхэм бол Х.Баттулга. Спиртийн дуулиант хэргээс хойш дахиж тэр төрлийн бизнесээс хол явах болсон ч спортоо бол орхиогүй. Тэр ч хэрээрээзалуу үеийг спортод дуртай болгоход хувь нэмрээ оруулсан. Олон залуус жудо бөхийн төрөлд олимп, дэлхийн аваргаас медаль авч байгаа нь энэ хүний хичээл зүтгэлтэй шууд холбоотой.Х.Баттулга боладал явдал, дуулианы эзэн. Сайн бизнесмэн.Хүний, өөрийн намынхантай баруун солгойгүй тэмцэлдэж, заримд нь тонгоруулж явсан ч улс төрд азтай одтой өдөр ч түүнд байсан. Ерөнхий сайдын албаас бусдыг нь хашиж үзсэн тэрээр УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.Х.Баттулгад Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломж олдоогүй. Хажуу хавиас нь шидсэн чулуу ч гай болсон,Ардын нам ч нэмэр болсон. Өөрөө ч бас хүний өөрийн намынхантай сүжрэхдээ буруу сонголт хийсэн л дээ. Хэдийгээр наймдугаар ангийн боловсролтойгоо нуугаагүй ч ард түмэн түүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон. Цөөхөн хүн амтай монголчуудын хувьд цоохор дээл өмссөн үндэсний үзэлтэй, ширүүн харц, сөөнгө хоолой нэг нөхөр “Монгол ялна” гээд гараад ирэхээр аврагч бурхан лугаа бодсон ч байж болох юм. 

Олны нүднээс нуусан орос эхнэр, хойд хөрштэй дотночлох сэлтээс нь бол түүнийг Оросын талыг хэт баримтлагч гэж шүүмжлэх олон. Гэсэн атал үндсэрхэг үзэлтнүүдээр тойрон хүрээлүүлдэг нь хачин. МоАХ-ны партизануудаас эхлээд үнэнч фанат олонтой.Х.Баттулгын тус дэмийгавч явсан олон хүн түүнд үнэнч байдаг.Ц.Элбэгдорж түүнийг нэг удаа “Хүний нөөцгүй, хулгайчийн нөөцтэй” гэж хэлж байсан удаатай. За тэгээд төмөр замын асуудлаас эхлээд нэр холбогдсон олон олон төслүүдийг нь яривал дуусашгүй. 

С.Эрдэнэ

С.Эрдэнэ тулдаа л Х.Баттулгад намааалдахгүй, АН-ыг дээсэн дөрөөн дээр ч болтугай дэнжигнүүлж байгаад нь талархан хүлээж авч байгаа хүмүүс бий. Нөхөд нь намын эв түнжинг хангахгүй хэрүүл үргэлжүүлсээр байгаад нь шүүмжилдэг. АН сонгуульд ялагдсан нь түүнтэй шууд хамаатай. Яахав, гадна дотны хүчин зүйлийн нөлөөлөл байсан л байх. Ямарч тохиолдолдхариуцлагаа үүрэх л ёстой байсан. Гэсэн ч С.Эрдэнэ “Би АН-ын дарга” гэсээр л, тамга тэмдэгний хэрүүлээ үргэлжлүүлсээр байна.С.Эрдэнэ бол хэн дуртайнхаа өмнөөс юу дуртайгаа ярьдаг ч бас зориг зүрхтэй нэгэн. Намын дарга, сайд, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдонажилласан. Хэр баргийн хэрүүлч түүнийг хэл амаараа дийлэхгүй биз ээ.АН-ын хагарлын нэг талд нь гарчихсан, гацаанд оруулаад удаж байгаа ч тараачихалгүй хэрэлдээд байгааг нь харахаар болж дээ ч гэж хэлмээр. 

Талцал хэрүүлийн оргил дээр суугаад байгаа дээрх гурван эрхмүүд бол сайнтай, муутайгаа АН-ын “Ахмадын золбоо” болчихлоо. Гэвч ардчиллын өвөгцүүл өөрсдөөрөө арай дуусчихалгүй араас нь гарч ирж байгаа хойч үедээ боломж олгох болов уу хэмээн улс төрд эдний араас хөл тавьсан 1980-аад оны төлөөлөл Ч.Өнөрбаяр, Ө.Шижир, М.Тулгатнар гарч ирсэн. 

Ч.Өнөрбаяр залуу хүн гэхэд нэлээд баялаг намтартай. Боловсролын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд доктор,Шихихутуг Хууль зүйн сургуульд бакалавр,МУИС Хууль зүйн сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургийн Их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрынзэрэг тус тус хамгаалсан. Ажлын туршлагын хувьд Шихихутуг Хууль зүйн дээр сургуульд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, дэд профессор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга, Нээлттэй нийгэм форумын бодлогын ахлах судлаач, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Английн Оксфордын их сургуульд зочин судлаач зэрэг албыг хашиж байгаад одоо АН-ын генсекээр ажиллаж байна.  

Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх байснаар хүмүүс түүнийг Ц.Элбэгдоржтой нэр холбох гээд байдаг. Гэхдээ үүнийгээ Ч.Өнөрбаяр “Би Монголын төрд зүтгэснээс Ерөнхийлөгчид зүтгээгүй” гэж хэлж байсан удаатай. Ажлын арвин их туршлагатай энэ залуу төрийн өмч, тендер, концесс, авлигын асуудалд холбогдож байгаагүй.

Ч.Өнөрбаяр Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллах явцдаа Шилэн данс, Оюутан цэрэг гэх мэт хэрэгтэй хууль батлуулж байсан. 50 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьснаас 23 хуулийн төслийг батлуулжээ. Түүний үүсгэн байгуулсан “Эрх зүйт ёс” сан дэлхийн их, дээд сургуулиудад бэстселлэр болсон эрх зүйн онол, сэтгэлгээний бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан хэвлүүлдэг юм байна. Нийгэмдээ, төрд, боловсролын салбарт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн бүтээлч ажлууд нь түүнийг манлайлалтай шинэ үеийн төлөөллийн тоонд оруулдаг. Нэлээд залуугаасаа анхаарал татсан байгууллагуудад ажиллаж, төрийн албаны туршлага хуримтлуулжээ.

Өнөөгийн АН-ын УИХ дахь бүлэг гэж хөл толгойгүй, сөрөг хүчин гэдгээ мартсан хүмүүс байна. Харин намын буурин дээрээ сахиж үлдэн, эрх баригчдыг хатуу шүүмжилж, жин дарахуйц үг хэлж байгаа цөөн залуусын нэг нь яах аргагүй Ч.Өнөрбаяр. Тэрээр 2020 оны сонгуулиар УИХ-ын 29 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж байсан. Ардчиллыг дэмждэг хүмүүс аль хэдийнээ түүнийг мэддэг болсон биз ээ. Яг өнөөдрийн байдлаар туйлдаа хүрчихсэн Ардчилсан намыг амьд байлгаж байгаа цөөн хүний нэг бол энэ залуу. Ардчилсан намын дараагийн лидерүүдийн нэг байж болохоо өнгөрсөн хугацаанд харуулж чадсан. 

Ч.Өнөрбаяр уян хатан чанар сул, нэг зүтгэснээрээ зүтгэчихдэг талтай. Нөгөө талаар хэт хатуу байр суурь нь Ардчилсан намынхан шиг эрх чөлөө нь дэндсэн дураараа хүмүүсийг зангидахад хэрэг болж ч болох юм. 

Тэрээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Төр Үндсэн хуулийн дээгүүр алхаж болохгүйг сануулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг мэтгэлцээнд дуудаж, хуулиа даган мөрдөхийг  шаардаж байв. Ч.Өнөрбаяр “Давхар дээл”-ийг тайлахыг шаардан гурвантаа хуулийн төслийг өргөн барьж улстөрчдийг давхар, давхар албан тушаал хашиж буйг хуулиар хориглох гэж зүтгэсэн. “Сайн хууль бол ард түмэнтэйгээ хамт үлддэг” гэсэн Ч.Өнөрбаярын үг бий. Хэнээс ч айлгүй хэлэхээ хэлчихдэг, үзэл санааны жанжин шугамаасаа хазайхааргүй харизмтай улстөрч болохоор байна.

Ө.Шижир

Х.Баттулгын хүн. Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Азийн хөлбөмбөгийн холбооны хөгжлийн хорооны гишүүн.   

Ө.Шижир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллах үед сайдынх нь ажлын албанд ажиллаж байсан бол дүү Х.Баттуулынх нь туслахаар мөн ажиллаж байсан гэдэг. Ө.Шижирийн хувьд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд очсон. Үүнээсээ өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Шижирийн боловсролын талаархи болон хувийн амьдралынх нь мэдээлэл ил биш. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар очихдоо ч олон нийтэд боловсролынхоо талаар мэдээлэл ил тавиагүй. Магадгүй нууж, хаах юм байхыг үгүйсгэхгүй. Давуу тал нь төрийн өндөр алба хашаад үзсэн. Хувь хүнийхээ хувьд найрсаг, хэнтэй ч хэл амаа ололцчихдог. Одоо Х.Баттулгын АН-ын Тэргүүн дэд дарга гэсэн гуншинтай байгаа. Улсын Дээд шүүхэд Х.Баттулгын АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа. Улс төрд Х.Баттулгын оруулж ирсэн хүн ч гэлээ өөрийн гэсэн үзэл бодолтой, байр сууриа хамгаалж чаддаг. 

Түүнийг Х.Баттулгын бизнестэй хамааралтай гэж ярьдаг. Зарим нэг мэдээллээр Херо Баатар, одоогийн Ерөнхий сайдтай залуусын дундын бизнестэй, тэрийг нь Х.Баттулга ч мэдэхгүй гэсэн тэнэсэн яриа сонсогддог.

Улс төрийн туршлага бол тийм их биш. Харин сүүлийн үед хоёр хуваагдсан намын нэг талын үйл ажиллагаанд оролцож гүйгээд байх болсон. Намын шинэ үеийн төлөөллийн нэг. Түүнийг төрийн өндөр алба Тамгын газрын даргаар ажиллахад олон нийтээс шүүмжилж хүлээж авсан. Гэвч хариуцлагатай албыг чадлынхаа хэрээр хийж гүйцэтгэсэн. МАН-ын залуусыг шинээр гарч ирж байхад нь бүгд л хүлээж авахдаа шүүмжилж байдаг ч төд удалгүй хүлээн зөвшөөрдөг. Түүнтэй л адил Ө.Шижир энэ намын ахмадууд итгэл хүлээлгэвэл байж болох л хувилбар. 

С.Эрдэнэ, З.Энхболд нарын Шонхор фракц хавиас нэр нь дуулдаж эхэлсэн хүн бол М.Тулгат. НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон. АН-ын шинэ үеийн залуусын төлөөлөл.М.Тулгат Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” группийн ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан. Японоос 2010 онд ирээд удалгүй АН-д элсжээ.

АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр дэнчингийн мөнгөө тушаагаад байсан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын мандатыг З.Энхболд дарга нь авчихсан юм. Харин энэ зүйлийн тухай НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цахим хуудсандаа “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ.  “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг юу юм” гэж их л уурссан. Гаднаасаа нэлээд төлөв ч үйл явдал өрнөх үед заримдаа хяналтаас гараад явчихав уу гэлтэй огцом уурсаж байгаа харагддаг. 

“Хишиг Арвин Индустриал” компанийг З.Энхболдтой холбоотой хэмээн онцолж, М.Тулгатыг тус байгууллагаас улс төрд зориудаар бэлдсэн гэж мэдэгдэж байсан юм. Эдийн засагч Л.Наранбаатар “Хишиг Арвин Индустриал” компанийг АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой холбоотой хэмээн онцолж, М.Тулгатыг тус байгууллагаас улс төрд зориудаар бэлдсэн гэх тайлбар хийсэн нь олны анхаарлыг татсан. Саяхан С.Эрдэнэтэйгээ ч хэрэлдэж байгаа харагдана лээ. Тулгатын аав Майнбаяр нь МоАХ-ны анхдагч, авга ах Цогтсайхан нь ардчиллын анхны хэдийн нэг байсан. Аав нь Одоо ч МоАХ- ндоо хамааралтай байдаг. Энэ утгаараа М.Тулгат бол ардчиллаас ухрах, урвах замгүй хүн. Тэрээр нэгэнтээ энэ тухайгаа ч хэлсэн байсан. “Хонх”-ынЦогтсайхан ахынхаа тэмцэж явсан, аавынх нь зүтгэж явсан ардчиллыг түүнээс салгаж ойлгохын аргагүй биз ээ. 2021 оны гуравдугаар сард АН даргын хоёр марафон явсан. С.Эрдэнийн талаас М.Тулгат олонхын санал авч, АН-ын дарга болов. Гэвч намын даргын албыг хашиж чадаагүй. Чадаагүй ч юм биш л дээ. Хөл толгойгүй талцлын дунд М.Тулгат хэлмэгдсэн юм. Нэг л мэдэхэд С.Эрдэнэ би намын дарга гэчихсэн явж байсан.М.Тулгатыг яалт ч үгүй бойжуулж гаргаж ирсэн хүнийх нь нэг С.Эрдэнэ. МҮДН фракцынхан түүнийг дэмжиж байсан ч сүүлдээ санасанд нь хүрсэнгүй юу, зайгаа барьчих шиг болсон. Ямар ч байсан япон школтойэнэ залуу АН-ын 80-аад оныхноос онцлох төлөөлөл яалт ч үгүй юм. 

АН-ын дараа үеийн зарим залуусыг товч танилцуулахад ийм байна. Чухам эднийг онцолсон нь хэрүүлтэй тэмцэлтэй сүүлийн хэдэн жилд намаасаа нүүр буруулчихаагүй, бас ч гэж оролцоо өндөр байж, өөрсдийгөө таниулж чадсан гэж үзсэнийх юм. 

Эх сурвалж: Baabar.mn   /Баабарын нийтлэлч Д.Мөнгөндалай/



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.174
    2022/10/25

    Үл бүтэх амьтад

    Хариулах
  • 202.126.88.212
    2022/10/22

    Нуруутай л нийтлэл байна

    Хариулах
  • 213.87.149.117
    2022/10/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.109
    2022/10/21

    Гол дайсан бол Эрдэнэ, намыг өөрийн өмч болгох гээд дарангуйлан бусниулж байгаа. АН-ын Шижинпин юм уу хайшаа юм. Энэ идэмхий гахай зайлбал болоо.

    Хариулах