МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал, МАН-ын дэргэдэг Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдад дэмжлээ.
Өмнөх дэд сайд буюу Ж.Бат-Эрдэнэ нь Дарханы тендерийн замын асуудалтай холбогдон АТГ-т шалгагдаж, 30 хоног цагдан хоригдож байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэд сайдаар томилогдох нь зүйтэй хэмээн шийдээд байгаа М.Ганхүлэгийг засгийн газрын хуралдаанаар томилох эсэхийг шийднэ.
Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайдад дэмжигдсэн М.Ганхүлэгийг та бүхэнд танилцуулъя:
М.Ганхүлэг нь 1991 онд төрсөн бөгөөд Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм.
"Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал
Түүний хувьд эртнээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойр байсан бөгөөд Засгийн газрын гишүүн болохоос нь албан тушаал хашиж эхэлсэн юм. Тодруулбал:
Харин Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд болсны дараа НАМОХ буюу одоогийн Социал Демократ Оюутны холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
М.Ганхүлэг 2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүний 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.
Түүний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "М.Ганхүлэг нь залуу боловсон хүчин. Мөн ХХАА-н мэргэжилтэй, ХААИС-ийг төгссөн тэргүүлэгч залуу. МАН бол залуу үеэ байнга бэлтгэж ирдэг" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.162
МАН- ын нохойн гөлөгнүүд Хүчээ нэгтгэе гээд нэгтгэж өгсөн тэгээд нэгдээд хулгайгаа хийсэн 62,65 аар чинь сонгоод ялууллаа та нар харин буцааг ард иргэдээ ялласан. Бүр нүдэн дээр нь ард түмнийхээ эсрэг турхирсан одоо юу гэнэ вэ ард түмэн ялна гэсэн үү? Ардын нам ялагдаасай өмхий поп Хүк е/с ын ёс зүйгүй гэж өөрийгөө шаачаад дэвшээд еөк болдог поп. Хэнтий улсын төсвөөс хамгийн их мөнгө авдаг хэрнээ хамгийн хөгждөггүй аймаг учир нь юу гэвэл хамгийн их хулгайчтай юм байна лээ.
Хариулах66.181.180.70
Бас л Хэнтийнх юм уу. Хэнтийгээс сонгогдоод хүчин хийдэг бандаашгаа шоронгоос гарахаар нь залуучуудын холбооны юу билэ бас нэг албан тушаал өгчихсөн байсан.Энэ Данхаа ичих зовох юмгүй болжээ..Үхсэн элэнцгийх нь залуу хүн дэвшүүллээ гээд байсан дДанхаагийн цүнх баригч л байж.
Хариулах213.87.129.27
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.90.56
Deesnee garaad xulgaicn bolcnixgvi bol zaluucnuudiig demjilgvi yax ve
Хариулах