УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Хурлаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн.
Лиценз олгох эрх Засгийн газарт бий. Овоолго нь тухайн лиценз эзэмшигчтэй холбоотой асуудал. Уг асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Түүнээс биш газрын хэвлийд байгаа баялаг болгонд УИХ шийдвэр гаргах нь замбараагүй байдал бий болгоно. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдэх юм.
Энэ асуудлыг өмнө нь тус байнгын хороогоор нэг удаа хэлэлцэж, эрхзүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтэст хүргүүлсэн. Эрхзүйн дүн шинжилгээ гарсан. Дүн шинжилгээнд “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн. Өмнө нь Ачит эхт, Зэс эрдэнийн хувь, Эрдмин зэрэг компани овоолгыг ашиглаж байсан. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч байсан. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах шийдвэрийг бүлгээс гаргалаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах