ЗАЛРУУЛГА: Цагдаагийн алба хаагч осол гаргасан гэж худал мэдээлэл тараасандаа хүлцэл өчиж байна

2022/10/24

Өнөөдөр 6:00 цагийн үед БГД-ийн 25-р эмийн сангийн замын орчимд автомашин явган зорчигчийг дайрсан осол гарсан. 

Энэ талаар бид "эх сурвалжийн хэлж буйгаар цагдаа осол гаргасан байжээ" гэх мэдээллийг олон нийтэд тараасан. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр тус ослыг цагдаагийн алба хаагч гаргаагүй байна. 

Энэхүү мэдээллийг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, зөвхөн нэг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн, тухайн ослын талаарх мэдээг нийтэлсэндээ хүлцэл өчиж залруулга хийж байна. 

Мөн цагдаагийн алба хаагч нарын нэр хүндэд халдсандаа хүлцэл өчиж байна. 

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр "Өнөөдөр өглөө 25-р эмийн сангийн орчимд зам тээврийн осол гарч, дарйуулсан хүн нь газар дээрээ нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна. 

Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлэн, амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна"



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.59
    2022/10/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.92.98
    2022/10/24

    одоо та нарын сэтгүүл зүй ч гэж юу байхав дээ нэгнийхээ мэдээг хуулбарлаад л явуулж байгаа биз дээ

    Хариулах
  • 202.126.92.98
    2022/10/24

    эх сурвалжаа шалгадаггүй хариуцлагаггүй сэтгүүл зүйгээс болж мөрөөрөө ажлаа хийж байгаа олон мянган хүний нэр хүнд нийгэмд унаж байх ёстой юм уу. Хүлцэл өчөөд л болоо юм бол ер нь юу ч хамаагүй биччихээд хүлцэл өчөөд явчихья л даа.

    Хариулах
  • 192.82.78.85
    2022/10/24

    шагналаа аваад дараа нь 7__хэмжиж 1 огтлоорой

    Хариулах